"Эвтэй зохистой үүрэг хариуцлага-2017"-г гүйцэтгэж яваа Хятадын тэнгисийн цэргийн "Энхийн завь" эмчилгээний хөлөг онгоц 12-р сарын 14-нд Зүүн Тиморын нийслэл Дилид хүрсэн бөгөөд тус улсад 8 хоног айлчилж, хүмүүнлэгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. 16-нд 33 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний баг Дилигийн эсрэг эргээс 30 километр орчим зайтай Атауро аралд очиж, эмчилгээний нөхцөл боломж тааруухан арлын иргэдэд тулгамдсан шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.
Хятадын багийн ахлагч "Энхийн завь" эмчилгээний хөлөг онгоцны тэнгис дэх эмнэлгийн захирал Сүнь Тао: Энэ үйл ажиллагаагаар дамжин, орон нутгийн анхан шатны иргэдэд Хятадын иргэдийг таниулж, цэргийн эмч сувилагчдын ажлын суртлыг ойлгуулан, хоёр талын ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлнэ. Хойшид улам олон хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэхэд туршлага хуримтлуулах юм. Зүүн Тиморын ард иргэдийн шаардлагатай үед бид дэргэд нь байх болно гэжээ.
