solongonews
Хятад улс энэ онд арвин ургац хураалаа
2023-10-24 17:07
Хятад улс энэ онд арвин ургац хураалаа.

   Эхний гурван улиралд хөдөө аж ахуй, хөдөө тосгоны эдийн засаг тогтвортой сэргэв. Энэ намар арвин их ургац авч, хөдөө орон нутгийн иргэдийн орлого 7.3 хувиар өссөн байна.  

   Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны ерөнхий агрономич, хөгжил төлөвлөлтийн газрын дарга Зен Яньдэ "Энэ онд умард  болон зүүн хойд нутгийн тариалангийн бүсэд үерийн ноцтой гамшиг нүүрлэсэн. Баруун хойд нутагт ган болж, түүний зэрэгцээ хавсарга салхи үлэмж хохирол дагуулсан. Гэсэн хэдий ч хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр давж,  түүхэндээ  9 жил дараалан арвин ургац авлаа. Энэ намар 650 сая тонн үр тариа хураалаа" гэв. 

   Тус яамны мэдээгээр 10 сарын 22-ны байдлаар үндэсний хэмжээнд үр тарианы 81.3 хувийг хурааж аваад байна. Яамны тариалалт удирдах газрын дарга Пань Вэньбө танилцуулахдаа "Энэ онд үндэсний хэмжээнд 87 сая 330 мянган га талбайд тариалалт хийсэн. Нэгж бүрээс авах ургацын хэмжээ нэмэгдсэн. Энэ бол элбэг ургац авсны гол хүчин зүйл юм. Хятадын хэмжээнд 300 сяний нэгж бүрээс авсан ургацын хэмжээ улсын хэмжээнд хураасан нийт ургацын 73 хувьд жин дарж байгаа юм. Энэ нь хөдөө аж ахуйг инновац болон технологийн дэвшилд түшиглэн хөгжүүлсэнтэй холбоотой" гэв. 

   Он гарсаар олон улсын үр тарианы зах зээл эмзэг, үнийн савлагаа ихтэй байлаа. Харин энэ намар арвин ургац авсан тул үр тарианы нөөцийг нэмэгдүүлж, зах зээлийн зохицуулалтын сайжруулж, үнийг тогтворжуулахад ашигтай нөхцөл бүрдэж байна. 

   Хөдөө аж ахуйн хөдөө тосгоны яамны зах зээл, мэдээллийн газрын дарга Лю Хань хэлэхдээ "Энэ онд тутаргын эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байж, үнэ бага зэрэг өслөө. 09-р сард нэг кг тутаргын үнэ 2.8 юань болсон нь оны эхний 01-р сараас 0.7 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм. Улаан буудайн нөөц нэмэгдсэн тул үнэ тогтвортой байна. Улаан буудайн бөөний үнэ кг бүрдээ 3.04 юань байна. Эрдэнэшишийн хэрэглээний үнэ өсөж 09-р сард кг тутамдаа бөөний үнэ  2.82 юань хүрсэн" гэлээ.

   Энэ оны эхний гурван улирал гахайн махны үйлдвэрлэл 43 сая тонн байж, хонь үхрийн махны үйлдвэрлэл 26 сая 730 мянган тонн, өндөг 25 сая 520 мянган тонн, сүү 29 сая литр, далайн гаралтай бүтэгдхүүн 47 сая 336 тонн хүрчээ. 

   Тайлант хугацаанд хөдөө тосгоны иргэдийн хүн бүрд оногдох орлого 15 мянга 705 юань болж, өмнөх жилээсээ 7.3 хувь өссөн. Хөдөө нутгийн аялал жуулчлал сэргэж, цахим тавцангаар борлуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдсэн байна. Үндэсний хэмжээнд орчин үеийн хөдөө аж ахуйн 50 парк, хөдөө аж ахуйн онцлог бараа бүтээгдэхүүний 40 бүлэглэл, хөдөө аж ахуйн 200 хүчирхэг жижиг хот суурин байгуулагдаж, тариачид гэрээсээ ойрхон ажлын байраар хангагдаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл