Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны 06-р сарын 12-ноос 16-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулсан Азийн Ардын урлагийн их наадам амжилттай болж өнгөрлөв.
Тус наадамд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 1500 гаруй уран бүтээлч, Азийн 12 орноос 200 гаруй уран бүтээлч ардын дуу, ардын хөгжим, язгуур урлаг, зан үйл, ардын бүжиг зэрэг төрлөөр өрсөлдлөө.
Язгуур урлагийн далай их урын санг гайхуулсан тус тэмцээнд ӨМӨЗО-ны залуу уран бүтээлч, Хөөмийчин Атгаа авьяас чадвараа уралдуулж, язгуур урлагийн гоцлол төрлийн 1-р байранд шалгарч, Гран При шагнал хүртсэн байна.
Атгаа 1985 онд ӨМӨЗО-ны Улаанхад хотын Хишигтэн хошууны Баянцагаан сумын Баянгол багт төрсөн. ӨМӨЗО-ны хөөмийн урлагийн нийгэмлэгийн гишүүн, Олон улсын хөөмийн урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд одоо ӨМӨЗО-ны Улаанхадын дээд сургуульд хөөмийн мэргэжлийн багшаар ажиллаж байгаа юм.
