Шаньши мужийн Ши-Ань хотын нэгэн оффис дээр тэргэнцэр дээр сууж буй Лю Жэнян кино, телевизийн пост-продакшн хийж байна. Энэхүү инээмсэглэж буй залуу 11 настайдаа өвчний улмаас саажилттай болж, өвчинтэй тэмцсэн 15 жилдээ дээд боловсрол эзэмшээд зогсохгүй кино, телевизийн продакшны компани байгуулжээ.
Лю Жэнян шиг Хятадад улам олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, амьдралын үнэ цэнэ, нийгмийн үнэ цэнийг ажилдаа ухамсарлаж байна. 2022 оны 05-р сарын 15-ны өдөр бол 32 дахь удаагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үндэсний өдөр байгаа бөгөөд энэ жил “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалъя” уриан дор болж байна. Одоогийн байдлаар Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийт тоо 85 сая даваад байна. "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Хятадад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн цар хүрээ үргэлжлэн өргөжиж, хот хөдөөд 1 сая 810 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн шинээр ажилд орж, ур чадвар олгох сургалтын хамрах хүрээ үргэлжлэн өргөжиж, жилд дунджаар 400 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн засгийн газрын татаастай мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагджээ.
Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны гишүүн, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн хамтлагийн дарга Тай Лихуа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Хөдөлмөр эрхлэлт бол ард түмний амьжиргааны үндэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг үргэлжлүүлэн дэмжих нь тус улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг цаашид хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байгааг харуулж байгаа юм" гэжээ.
"Арван дөрөвдүгээр таван жил"-ээс хойш Хятад улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон баримт бичгийг гаргасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах, хөгжүүлэх "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд "Хот, хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олох, бизнес эрхлэхэд нь туслах"-ыг гол зорилт болгон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-нд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг эрчимтэй явуулж, хангалттай хангамж, олон талт, олон хэлбэр, менежментийн практик хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварын сургалтын тогтолцоог бий болгохыг тодорхойлсон байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий Газраас 04-р сарын 08-нд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 3 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2024)" нийтэлж, гурван жилийн хугацаанд бүх Хятадын хэмжээнд хот, хөдөөд нийт 1 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн шинээр ажлын байртай болох зорилт тодорхой боллоо.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн судалгааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Баруун хойд их сургуулийн профессор Шю Лин хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нь тусдаа ажил биш юм" гэжээ. Тэрээр боловсрол бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн "үндэс", хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бид мэргэжлийн сургалтын үндсэн ажлыг сайн хийх ёстой гэж үздэг.
Хоёр жилийн өмнө Лю Жэнян Шаньши мужийн Хотын эдийн засгийн сургуулийг дижитал медиа дизайн, үйлдвэрлэлийн чиглэлээр төгссөн. Тэрээр "Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрол олгодог тусгай сургууль учраас тус сургуулиас зааж буй агуулга нь практикт хэрэглэхэд тохиромжтой" гэжээ. Мөн "Гурван жилийн мэргэжлийн дээд боловсрол нь өнөөгийн ажлын хэрэгцээг үндсэндээ хангаж байна" гэлээ.
Хятадын шинэчлэн найруулсан Мэргэжлийн боловсролын тухай хууль 05-р сарын 01-ний өдөр албан ёсоор хэрэгжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн боловсролын талаар олон удаа дурдаж, "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн боловсролын хөгжлийг дэмжихийг" илт хүсэж байгаа юм.
Шаньши мужийн Хотын эдийн засгийн сургуулийн захирал Жан Шяорү хэлэхдээ "Мэргэжлийн боловсрол нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст маш тохиромжтой, тэдэнд амархан хүлээн зөвшөөрөгддөг" гэжээ. Тэрээр "Мэргэжлийн боловсрол бол хувь хүний боловсрол, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын хоббиг хөгжүүлж, тэдэнд ур чадвар эзэмшүүлэх боломжийг олгож, тиймээс хамгийн бага зардлаар нийгэмд хурдан байр сууриа олж чадна" гэжээ.
"Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Хятадад 57 мянга 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй оюутан жирийн коллеж, их дээд сургуульд элсэж, 10 мянга шахам хөгжлийн бэрхшээлтэй оюутан дээд тусгай боловсролын коллежид элссэнийг статистик мэдээ харуулж байна. Бодлогын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дээд боловсрол эзэмших эрх бүрэн хангагдана.
Мэргэжлийн ур чадвар эзэмшсэний дараа илүү олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс пропорционал хөдөлмөр эрхлэлт, төвлөрсөн хөдөлмөр эрхлэлт, уян хатан хөдөлмөр эрхлэлт, хувиараа хөдөлмөр эрхлэлтийн замаар хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх болно.
Өөрийгөө хөгжүүлэх үндэсний загвар өмсөгч, Шаньши мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өндөр зэрэглэлийн сургалт, хөдөлмөр эрхлэлтийн төслийг үндэслэгч Ван Лэй хэлэхдээ "Аж үйлдвэрийн олон салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөрийн чадвартай хүмүүстэй яг адилхан ажил хийж чадна гэжээ. Тэрээр Хятадын интернетийн нэвтрэлтийн өндөр түвшин, дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил нь богино хугацааны видео, цахим худалдааны шууд нэвтрүүлэг, аудио ном болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиромжтой бусад шинэ салбаруудыг бий болгосон" гэжээ.
Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээг хангахуйц тэргүүлэх платформ, цахим худалдаа, буухиа хүргэлт зэрэг шинэ хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрүүдийг зохион байгуулж, жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахын тулд нэг бүлэг ажлын байр бий болгодог юм.
Ван Лэй Шаньши мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ши-Аний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тусламжтайгаар залуучуудын дунд түгээмэл байдаг соёл урлаг, бүтээлч салбараас гараагаа эхэлж, хүүхэлдэйн киноны бүтээлч үйлдвэрлэлийн сургалтын бааз, компани байгуулж, үйлдвэрлэл боловсрол нэгдмэл, 500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургаж, тэдний 70 гаруй хувь нь аж үйлдвэрт өндөр зэрэглэлийн ажил эрхэлж, аж ахуй эрхлэн, зарим хүмүүсийн орлого нь 10 мянган юаниас давсан байна.
Хот суурин газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг өндөр түвшинд хэрэгжүүлэхийн зэрэгцээ хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэх хэцүү даалгавар болж байна.
"Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд "Чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох, нэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн үлдээлгүй" зорилт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, ядуурлын бүртгэлтэй 7.1 сая хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ядуурлаас гарсан байна.
Иргэдийн амьжиргааны баталгааг хамгаалахаас гадна хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах нь чухал. Тогтвортой хөдөлмөр эрхэлснээр хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эргээд ядууралд орох эрсдэлээс ангижрах боломжтой.
Шаньши мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Юй Гүөчян хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгаж, өргөжүүлэхийн тулд одоогийн байдлаар Шаньши муж хөдөө орон нутагт ядуурлаас урьдчилан сэргийлэх, ядууралд эргэн ороход хяналт тавьж, эрт сэрэмжлүүлэх ажилд хамрагдаж, ядуурлаас гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилтай болгох, орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж, үндсэн баталгаа олгох, асран хүмүүжүүлэх зэрэг үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататгах, өргөжүүлэх, хөдөөгийн сэргэн мандалтыг үр дүнтэй холбоход хамтдаа тус болно гэжээ.
2019 онд Шаньши Хүйлинг сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх байгууллага Шаньши мужийн Шанлу хотын хөдөөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг хийж, одоогийн байдлаар 1000 гаруй өрх утсаар болон газар дээр нь очиж уулзсанаас 20 өрх туршилтын журмаар сонгогдсон байж, хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эхлүүлжээ.
