solongonews
Хятад, Монгол чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боллоо
2018-08-24 16:14
Хятад, Монгол чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боллоо.

2018 оны 08-р сарын 23-нд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И Монгол Улсын гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай Улаанбаатарт сэтгүүлчидтэй хамт уулзаж, Хятад Монгол чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай хамтаар эдийн засгийн тооцоо хийхийг албан ёсоор эхлүүлэхийг мэдэгдсэн байна.

Ван И хэлэхдээ: - Энэ оны 09-р сараас хамтаар эдийн засгийн тооцоо хийх зөвшилцөл хийхийг Хятад, Монгол хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна. Хоёр тал бодит үйл ажиллагаагаар чөлөөт худалдааг ахиулж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн худалдааны байгууллагаар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалахаар хичээх болно гэжээ.

“Бүс ба зам” санаачилгын тухай ярих үед Ван И хэлэхдээ: - “Бүс ба зам” бол Хятад улс дэлхий дахинд хангаж бий олон улсын нийтийн бүтээгдэхүүн юм. Хятад улс “Бүс ба зам” санаачилга дэвшүүлснээс хойш хамтдаа зөвшилцөн, хамтдаа байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримтлан, ил тод нээлттэй багтаамжтай баримтлалаар олон улсын дүрэм горим, олон орны хуулийн дагуу ногоон экологид ээлтэй тогтвортой байхыг баримтлан чансаатай хөгжил, өндөр баримжаатай төсөл хэрэгжүүлэхээр хичээж, санхүүгийн тогтвортой байдлыг чухалчилж ирсэн байна. Эдгээр чухал үзэл баримтлал нь Хятадын урт хугацаанд хэрэгжүүлж ирсэн харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратегитай холбоотой бөгөөд манай улсын олон оронтой хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах практик юм гэжээ.

Хятад, Монгол хоёр орон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг хэрхэн ахиулах тухай Ван И хэлэхдээ: - Хятад, Монгол уул улсаар хаяа даран хөршилж, Монгол Улс бол “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах сайн түнш юм. Монголын тал “Бүс ба зам”-ын байгуулалтад оролцох нь өөрийн хөгжлөө дэмжиж, шинэ хөдөлгөгч хүч хангах болно. Хятад, Монгол хоёр тал “Бүс ба зам” санаачилгыг “Хөгжлийн зам”-тай уялдуулах хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан юм. Хятадын тал Монгол Улсын хөгжлийн зорилт болон ард олны шаардлагыг дээд хэмжээнд чухалчилж, уялдаа холбоог хурдасган “Бүс ба зам”-ыг хамтаар түргэн байгуулах болно гэжээ.

Ван И хэлэхдээ, Монгол улсын дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэж, хөгжлийг нь боогдуулж байгаа асуудлыг зохицуулан хөгжлийн нөхцөл боломж хангахад Хятадын тал бэлэн байна. Монгол Улсын ард иргэд амьдралаа сайжруулж, бүх монголчуудыг “Бүс ба зам” байгуулалтад оролцуулан бодит ашиг олохыг Хятадын тал чухалчилж байна. Хятад тал байгаль орчин экологийн хамгаалалтыг дээд хэмжээнд чухалчилж, Монголын талтай ногоон торгоны замыг хамтаар байгуулан, Монгол Улсын дархан байгалийг хамгаалан хөгжүүлэх болно. Монголын тал нөөц баялгийн давуу талаа хөгжлийн давуу тал болгон хөгжүүлж, Монгол Улсын боловсруулах аж үйлдвэрт туслан, олон ургалч хөгжлийг биелүүлэн Монгол Улсын бие даан тогтвортой хөгжих хүчийг дээшлүүлэхэд туслахад Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл