Япон Герман улсад хамтарсан сургуулилт хийхийг санал болгожээ
2021-04-15 10:13
Япон улс болон Герман улс энэ сарын 13-ны өдөр Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нарын ”2 + 2” онлайн уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр Японы талаас Германы фрегат энэ оны 08-р сард Азид ирсний дараа хоёр тал тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийхийг санал болгосон бол Германы тал үүнийг дахин хэлэлцэхээр тохиролцов.
Япон улсын Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Германы гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нар мөн өдөр видео хурал хийж, мэдээлэл солилцох, зэвсэг худалдан авах, технологи дамжуулах зэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар хоёр улс энэ мэт "2 + 2" хэлэлцээрийг анх удаа зохион байгуулж байгаа юм байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
