solongonews
”Байгал нуур”-ын ундны ус Манжуураар оров
2017-03-20 17:35
327 мянган ам.долларын үнэ бүхий 1387 тонн ундны усыг 77 удаа импортоор оруулав.

Өвөр Монголын Манжуурын хяналт шалгалт, хорио цээрийн газрын мэдээлснээр, 2017 оны 1-ээс 2-р сард тус байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Оросоос Манжуур боомтоор дамжуулан 327 мянган ам.долларын үнэ бүхий 1387 тонн ундны усыг 77 удаа импортоор оруулав.

Манжуур боомт нь Хятад, Оросын хамгийн том эх газрын боомт юм. Газар зүйн давуу байрлалыг ашиглан Манжуур боомтын тээвэрлэлтийн хэмжээ олон жилийн турш Хятадын ижил төрлийн боомтуудаа тэргүүлсээр иржээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын худалдаа тасралтгүй хөгжиж, Оросоос импортлох барааны төрөл зүйл улам олширч, "Байгал нуур"-ын ундны ус Хятадын зах зээлд орж ирснээс хойш хэрэглэгчдэд маш их таашаагдаж байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл