solongonews
Тахлаас сэргийлж, дарах чиглэлээр олон улс идэвхтэй хамтран ажиллахыг уриалав
2020-04-20 16:46
Тахлаас сэргийлж, дарах чиглэлээр олон улс идэвхтэй хамтран ажиллахыг уриалав.

“Хятад улс дэлхийн 127 улс орон болон 4 олон улсын байгууллагад эд материалын тусламж үзүүлж байгаа бөгөөд 15 улсад мэргэжилтний баг томилж орон нутгийн халдварт өвчний эсрэг тэмцэхэд техникийн дэмжлэг үзүүлж байна ... ”

04-р сарын 19-ний орой болсон Их 20-ийн эрүүл мэндийн сайд нарын видео хурал дээр, Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шяовэй Үхань хотоос видео холбож оролцсон бөгөөд үг хэлэв. Тэрбээр, 3 сар гаруй шаргуу зүтгэлээр дамжин Хятадад орон нутагт тархсан хижиг тахлыг үндсэндээ зогсоож, үйлдвэрлэл, амьдралын дэг журам хурдан сэргээгдэв гэжээ.

Ма Шяовэй Хятад улсын хижиг тахлыг урьдчилан сэргийлж эмнэн засах туршлага, олон улсын хамтын ажиллагааны талаар танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ: "Бид урьдчилан сэргийлэх, эмнэн засах хөтөлбөрийг тасралтгүй сайжруулж, Хятадын хөтөлбөрийг онлайн мэдлэгийн төвөөр дамжуулан дэлхий даяар хуваалцаж байна. 04 сарын дунд хүртэл 51 удаагийн видео хурлыг зохион байгуулсан буюу оролцож, олон улс орнуудтай техникийн солилцоо явуулсан " гэжээ.

Тэрбээр онцлохдоо, Хятад улс Их 20-ийн бүлгийн удирдагчдын “COVID-19”-ийн эсрэг тогтоосон зөвшилцлийг идэвхтэй хэрэгжүүлэхэд бөгөөд ДЭМБ-ын удирдлагыг үргэлжлэн журамлаж, хамтран сэргийлж хамтран хориглох олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, эрүүл мэндийн систем буурай орнуудад хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахыг уриалжээ.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл