ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 13-ны өдөр Бээжинд Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд ЧоТэ Юлтой хэлэлцээ хийв.
Ван И“Хятад, Өмнөд Солонгос хоёр ойрын хөрш тул хамтран ажиллах ёстой.Сүүлийн үед Хятад, Өмнөд Солонгосын харилцаа хүндрэлтэй,сорилттой тулгарсан нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй юм.Өмнөд Солонгос Хятадтай хамтран ажиллаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох анхны санаагаа тууштай баримталж, сайн хөрш, найрамдлын чиглэлийг баримтална гэдэгт найдаж байна.Бид харилцан ашигтай хамтын ажиллагааны зорилтыг тууштай баримталж, хөндлөнгөөс оролцохоос зайлж,Хятад, Өмнөд Солонгосын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх ёстой” гэжээ.
ЧоТэ Юл хэлэхдээ“Өмнөд Солонгосын засгийн газар Хятад улстай харилцах харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, нийтлэг ойлголтоо өргөжүүлэн,хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, Өмнөд Солонгос Хятадын хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг хамтаар нээхэд бэлэн байна”.
