Энэ оны эхний 10 сард, Хятад-Европын галт тэрэгний тоо болон ачаа тээврийн хэмжээ бүгд 2020 оны нийт хэмжээнээс давж, нээгдсэн галт тэрэгний тоо, илгээсэн барааны хэмжээ бүгд нэмэгдсэн тухай 11-р сарын 13-нд Хятадын үндэсний төмөр замын групп ХХК-иас сурвалжлагч мэдээллээ.
Эх сурвалжид мэдээлснээр энэ оны 01-ээс 10-р сард Хятад-Европ чиглэлийн 12мянга 605 галт тэрэг нээгдсэн бөгөөд 1сая 216 мянган чингэлэг бараа тээвэрлэсэн бол өнгөрсөн оны мөн үеэс тусбүр 26, 33 хувиар нэмэгдэж, галт тэрэгний тоо болон ачаа тээврийн хэмжээ бүгд 2020 оны нийт хэмжээнээс давжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад-Европын галт тэрэг тогтвортой, аюулгүй ажиллаж, олон улсын ложистикийн зах зээлд таалагдаж, олон улсын худалдааны стратегийн чухал суваг болсон байна. Хятадын үндэсний төмөр замын групп ХХК нь Хятад-Европын ачааны галт тэрэгний өндөр чанартай хөгжлийг ахиулж, тээврийн бүтцэд өөрчлөлт оруулахад түлхэц өгөв.
10-р сард Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1262 эгнээ нээсэн бөгөөд баруун, дунд, зүүн эгнээ тус бүр 628, 219, 415 нээжээ.
