solongonews
ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадмын хэвлэлийн бага хурал боллоо
2018-04-11 16:34
ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадмын хэвлэлийн бага хурал Бээжин хотноо боллоо.

ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын шинэлэг дизайны анхдугаар наадмын хэвлэлийн бага хурал 04-р сарын 11-ний үдээс өмнө Бээжин хотноо боллоо. 

Наадмыг ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын газраас санаачлан, Залуучуудын аялал жуулчлалын зөвлөх Лянь Кэ ПР ХХК хариуцан зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд оролцох бүтээлийн бүртгэлийг 04-р сарын 11-нээс 07-р сарын 10-ны өдрийг хүртэл явуулах бол “Соёл аялал жуулчлалын дүр төрх харилцааны загварын дизайн”, “Соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний дизайн”, “Соёлын аялал жуулчлал Олон нийтийн орчны зураг төсөл”, “Тусгай дизайн хийх” зэрэг 4 төрлөөр бүтээл хүлээн авах юм. Наадмын шагналын сан нь 1.1 сая юаньд хүрч байгаа аж.

  

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Ван Й аялал жуулчлалын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл