solongonews
Өөрчлөлт нээлтийн 40 жил болон шинэ оны уран сайхны тоглолт боллоо
2019-01-04 20:50
Өөрчлөлт нээлтийн 40 жил болон шинэ оны уран сайхны тоглолт боллоо.

Өөрчлөлт нээлтийн 40 жилд нийгэм аж ахуй цэцэглэн хөгжиж, хүн ард амар жаргалан аж төрж, соёл боловсрол ч маш хурдтай хөгжиж буй өнөөдөр Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн Урлагийн салбарын оюутнууд шинэ оны босгон дээр өөрчлөлт нээлтийн 40 жил болон шинэ оноо угтах уран сайхны тоглолтыг зохион байгууллаа.

Оюутнууд тоглолтыг сар гаруйн хугацаанд бэлтгэж, дуу, бүжиг, морин хуур зэргээр голлож, орь залуу насны цог золбоо эрч хүчийг мэдрүүлж, сургуулийн хүрээнээс гарч нийгэм нийтэд үйлчлэх, сурсан мэдсэнээ харуулах, Эрээн хот, сургууль, эх орон, залуу насаа магтан дуулсан байна.

Тоглолтыг сургуулийн удирдлага чухалчлан үзэж, урлагийн салбарын багш нар нягт нямбай бэлтгэж, Улаанмөчирийн үзэл санааг ухуулан сурталчлах, сургуулийн хүрээнээс нийгэм нийтэд үйлчлэх талыг анхаарч, Эрээн хотын соёл боловсролыг магтан дуулж нийгэм нийтэд таниулсан байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://gjxy.elht.gov.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл