solongonews
Бээжин олон улсын шууд нислэгээ сэргээв
2020-09-03 17:13
Бээжин олон улсын шууд нислэгээ сэргээв

09-р сарын 03-ны 06 цаг 57 минутад Камбожийн Пномпенээс Хятадын нийслэл Бээжин чиглэлийн Хятадын олон улсын иргэний агаарын тээврийн компанийн CA746 нисэх онгоц Бээжингийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ бол Хятадын иргэний агаарын тээврийн газар гадаадаас ирэх нисэх онгоцыг шууд ирүүлэхээ сэргээснээс хойш нийслэлийн нисэх онгоцны буудалд газардаж буй анхны олон улсын нислэг болно.

Нийслэлийн нисэх онгоцны буудлын T3-D зогсоолд өөрчлөлт хийж, ажлын алхам дарааллыг сайжруулж, зорчигчид тус тусгай зогсоолд эрүүл мэндийн хүснэгт бөглөж, халдварт өвчний шинжилгээ, хорио цээрийн шалгалтад хамрагдаад ачаа тээшээ авдаг болсон юм.

03-р сарын 23-аас эхэлж Бээжинд газардах олон улсын бүх онгоцыг бусад газарт газардуулж, хижгийн шалгалтад тэнцсэн зорчигч Бээжинд ордог байсан юм. 09-р сарын 01-нийг хүртэл олон улсын зорчигч тээврийн 511 онгоцыг бусад мужид газардуулсан юм.

09-р сарын 03-аас эхэлж Тайланд, Камбож, Пакистан, Грек, Дани, Австри, Швед, Канад зэрэг хижгийн байдал хөнгөвтөр 8 орны Бээжинд шууд ирэх 9 нислэгийг сэргээсэн юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл