
Органик жүүс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг олон хүн мэддэггүй. “АНУ-ын анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүл”-д ямар ч хольцгүй цэвэр 100 хувийн жүүс нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж судалгаагаар баталсан хэмээн тэмдэглэсэн байна. Тус судалгааны тоо баримтад өдөрт 355 миллилитр жүүс уухад эрсдэлийн хэмжээ нь 1/4 хувь буюу 25 хувиар нэмэгддэг. Харин өдөрт адил хэмжээний чихэр агуулсан ундаа уухад эрсдэлийн хэмжээ зөвхөн 11 хувь л нэмэгддэг. Иймээс жүүсний хор нь чихэр агуулсан ундааны эрсдэлээс илүү өндөр юм байна.
Иймээс 1-6 насны хүүхдэд өдөрт 175 миллилитрээс их жүүс уулгаж болохгүй, 6-аас дээш насны хүрсэн хүүхдэд өдөрт 232 миллилитрээс их жүүс уулгаж болохгүй гэж судлаачид зөвлөж байна.
