solongonews
Соёлын солилцооны төлөөлөгчдийн Умард Америкт хийсэн айлчлал өндөрлөв
2017-11-02 15:21
Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны зохион байгуулсан Хятадын Шиньжяны соёлын солилцооны төлөөлөгчид 11 дүгээр сарын 1-нд Америк, Канадад хийсэн айлчлалаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд эх орондоо буцаж ирлээ.

Хятадын Шиньжяны соёлын солилцооны төлөөлөгчид 10 дугаар сарын 29-нд Канадад хүрэлцэн очиж, Торонто, Оттава хотод яриа уулзалт зохион байгуулж, орон нутгийн эрдэмтэн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийнхэнтэй өргөн хүрээнд баялаг агуулгатай солилцоо хийсэн байна. Үүнээс өмнө солилцооны төлөөлөгчид бас Америкийн Хьюстон, Нью-Йоркт айлчилсан юм. 

Солилцооны төлөөлөгчдийн тэргүүн, Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны хүний эрхийн үйл хэрэг хариуцсан орлогч дарга Зүө Фэн танилцуулахдаа, соёлын солилцооны төлөөлөгчдийн энэ удаагийн Умард Америкт хийсэн айлчлал нь Канад болон Америкийн улс төр, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид болон гадаадад дахь хятадуудтай яриа уулзалт хийж, тэдэнд Шиньжяны бодит байдлыг ойлгуулан, урт хугацаанд Шиньжяны байдалд буруу ойлголттой байсан байдлыг өөрчилж, Хятад болон Канад, Америктай хүмүүнлэгийн солилцоо, соёлын хамтын ажиллагааг ахиулах зорилготой юм. Энэ  удаагийн соёлын арга хэмжээ маш чухал ач холбогдолтой, айлчлалын зорилтдоо хүрсэн гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл