
Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг 01-р сарын 29-нд Чэндү хотын Чэншян өртөөнөөс аялалаа эхлүүлж, Германы Нюрнберг хотыг зорив. Одоогийн байдлаар Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тоо 50 мянгад хүрээд байна. "Бүс ба зам"-ын энэхүү "Ган тэмээний жин" сүүлийн хэдэн жилд 78 үйл ажиллагааны маршрут гаргаж, Европын 23 орны 180 хотод хүрч, 50 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэн, Хятадын гадаадтай эдийн засгийн солилцооны үзэсгэлэнт үзэмж болжээ.
Хавар эргэн ирж, бүх зүйл шинээр эхэллээ. Бар жилийн Цагаан сараар Хятадын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж эрч хүчтэй хандлагаар өндөр чанартай хөгжиж, Хятадын эдийн засаг болон дэлхийн эдийн засгийг улам бүр нягт холбожээ.
Урсгал сөрөн урагшилна
Нэг жилийн дотор хоёр том алхмыг ахиулж байгаа 2021 оны Хятадын гадаад худалдааны тайлангийн хуудас нүд гялбуулж байна.
Бараа бүтээгдэхүүний жилийн импорт, экспортын хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрсэн нь 2013 онд анх удаа дөрвөн их наяд ам.долларт хүрснээс найман жилийн дараа нэг жилийн хугацаанд таван их наяд, зургаан их наяд ам.долларыг дараалан давж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Гадаад худалдааны жилийн өсөлт 1.4 их наяд ам.долларт хүрсэн.
Цар хүрээний өсөлт нэмэгдэж, бүтцийн чанар сайжирчээ. 2021 онд өндөр технологи, нэмүүөртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсч, механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 20.4 хувиар, шинэ эрчим хүчний автомашины экспортын хэмжээ гурав дахин нэмэгдэв. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын эзлэх хувь улам нэмэгдсэн байна.
Гадаад худалдааны “Анд найзын тойрог” улам томорчээ. 2021 онд Хятадаас АСЕАН, Европын холбоо, АНУ-д хийх импорт, экспортын хэмжээ тус тус 19.7, 19.1, 20.2 хувиар нэмэгдэж, "Бүс ба зам" дагуух орнуудтай хийх бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 11.6 их наяд юаньд хүрч, найман жилийн дараа шинэ дээд амжилтыг бүтээжээ.
Гадаад худалдааны тогтвортой ахиц дэвшил нь илүү нээлттэй орчинд ашигтай байдаг. 02-р сарын 14-нд Гуанши мужийн Люгүн машин техникийн ХХК болон Тайландын дистрибьютер Ёнтракарн нар хамтарсан үйлдвэр байгуулахаа зарлав. Энэ бол Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн (RCEP) зах зээлийг улам өргөжүүлэхийн тулд Люгүнгийн хамгийн шинэ алхам юм.
- Тайландад манай ачигч, экскаватор, замын бульдозер, кран, өргөгч зэрэг техникүүд маш их алдартай. Өнгөрсөн онд Люгүнгийн гадаад дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс бараг 70 хувиар өсч, Зөвхөн Тайландад 400 гаруй тоног төхөөрөмж экспортолсон. RCEP-ийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийн чадавхи асар их бөгөөд RCEP хүчин төгөлдөр болсноор аж ахуйн нэгжүүдийн экспортын бизнест илүү их ашиг тус авчрах болно гэж Люгүн олон улсын бизнесийн төв Ази Номхон далайн компаний дэд ерөнхий менежер Шян Дүншэн хэллээ.
Ажүйлдвэрийн хүчирхэг сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжигдсэн гадаад худалдаа тогтвортой хөгжиж байна. Хүнань Наньфан Аньмэй гал унтраах тоног төхөөрөмжийн ХХК-нийүйлдвэрлэсэн галын насосны цувралын бүтээгдэхүүнийг дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт экспортолдог. Тус компаний олон улсын борлуулалтын хэлтсийн эрхлэгч Лю Юйжя:
-Өнгөрсөн онд тус компаний экспортын хэмжээ энэ чиг хандлагын эсрэг бараг 40 хувиар өссөн байна. "Дэлхийн цар тахлын улмаас гадаадын өрсөлдөгчдийн бараа бүтээгдэхүүний хангалт ерөнхийдөө уртассан. Гэсэн хэдий ч бидний байрладаг Чаншаагийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь олон тооны өндөр чанартай үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг цуглуулж, үйлдвэрлэлийн сүлжээ ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, өндөр тогтвортой байдал, хүчтэй цохилтод тэсвэртэй байдал нь бидэнд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна гэж Лю Юйжя хэлэв.
Сайн үр дүнд хүрэх нь гадаад худалдааны тогтвортой бодлоготой салшгүй холбоотой. Гадаад худалдааг тогтворжуулах зорилгоор гадаад худалдааны уламжлалт хэлбэрийг дэмжих, гадаад худалдааны өсөлтийн шинэ цэгүүдийг өргөжүүлэх, жижиг, бичил гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэрэг ажлууд ар араасаа хэрэгжиж байна. Хятадын Экспортын Зээлийн Даатгалын Корпорациас гаргасан хамгийн сүүлийн тоо баримтаас үзвэл, 2021 онд тус компаний андеррайтерийн хэмжээ 830.17 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.9 хувиар нэмэгдэн, хоёр жилийн дундаж өсөлт 16.7 хувьд хүрч, 1.87 тэрбум ам.долларын даатгалын нөхөн төлбөр төлж, 162 мянган үйлчлүүлэгчид үйлчилгээ, дэмжлэг үзүүлж, экспортын зээлдаатгал нь экспортын нийт үнийн дүнгийн 20.3 хувийг эзэлж, даатгалд хамруулах үүргийг цаашид өргөжүүлж байна.

Хөгжлийн боломжийг ашиглана
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь "Сайн эхлэл"! Худалдааны яамны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ оны 01-р сард улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 102 тэрбум 280 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 2021 онд гадаадын хөрөнгийн бодит ашиглалтын хэмжээ анх удаа их наяд юанийг давсны дараа Хятадын гадаадын хөрөнгийг татах хүч нэмэгдсээр байна гэсэн үг.
Гадаадын хөрөнгийн нэмэгдэл нь Хятад улс цар тахлын эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч байгааг магтаж буй явдал юм.
- Бид маш их азтай байна! Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх маш үр дүнтэй арга хэмжээ авсны улмаас Хятад дахь манай бизнест үзүүлэх нөлөө бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага бөгөөд тус компаний Хятад дахь бизнесийн үйлчилгээний үзүүлэлт маш тод харагдаж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглэгчдийн интернетээр ажиллах, эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь Фүжифильмийн хальсны бүтээгдэхүүнтэй холбоотой бүтээгдэхүүний ашиг тусыг сайжруулж, "Цаашид бид Хятадад олон шинэ бүтээгдэхүүнийг сурталчлах болно" гэжФүжифильм /Хятад/ хөрөнгө оруулалтын ХХК-ний ерөнхийлөгч Кеничи Танака илэрхийллээ.
Гадаадын хөрөнгийн нэмэгдэл нь Хятадын эдийн засаг болон Хятадын зах зээлийн талаар өөдрөг үзэлтэй байхын илрэл юм.
- Өнгөрсөн жил Henkel 500 сая юаний хөрөнгө оруулалт хийж, одоо байгаа Шанхайн Жанжян дүүргийн оффисын паркыг дэлхийн хоёр дахь том инновацийн төв болгон барьж, төрөл бүрийн салбаруудад дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, шийдвэрлэх төслөөр хангасан гэжHenkel компаний Хятад орон дахь захирал Рүн Же БНХАУ-ын нэг жилийн ажлаа дүгнэж хэллээ. Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн:
-Өнгөрсөн онд Хятадын ДНБ 8.1 хувиар өсч, эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын дунд тэргүүлж байна. Henkel Хятадад хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, инновацийг хурдасгах болно гэж илэрхийллээ.
Гадаадын хөрөнгийн өсөлт нь Хятадын өндөр чанартай хөгжлийн шинэ боломжуудыг өөртөө шингээсний илрэл. Монделез компаний Хятад орон дахь захирал Фань Рүйсы:
-Өнгөрсөн жилд Монделезийн Хятадын зах зээлд гаргасан олон төрлийн шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байна. Тэдгээрийн дотроос Монделезийн Хятад дахь үйлдвэр дэлхийн "хос нүүрстөрөгч"-ийг багасгах зорилтод оруулсан хувь нэмэр нь онцгой бахархал төрүүлсэн. "2018 онтой харьцуулахад Хятад дахь Монделезийн бүх үйлдвэрүүдүйлдвэрлэлээ 20 хувиар нэмэгдүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 13 хувиар бууруулсан. Манай савлагааны хуванцар, гялгар уутуудыг дахин боловсруулж ашиглах боломжтой бүтээгдэхүүн болгон боловсруулах төслийг хэрэгжүүлж, 96 гаруй хувийг дахин ашиглах боломжтой болгосон". Өндөр чанартай хөгжлийн орчин нь Монделезийн Хятад дахь бизнесийг цаашид тогтвортой хөгжүүлэх боломжийг олгоно гэжФань Рүйсы таамаглан ярьлаа.
- Хятадын зах зээл гадаадын хөрөнгийг татах долгионууд хүчтэй гарсаар байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 3000 гаруй гол аж ахуйн нэгжийн 94.9 хувь нь ирээдүйн бизнесийн хэтийн төлөвөөөөдрөгөөр төсөөлж байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна гэж Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтын удирдлагын газрын дарга Чэнь Чүньжян хэлж байна.

Нээлттэй хөгжил эрч хүчээр дүүрэн
2022 онд Хятадын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийн хүндрэл, дарамтыг үл ойшоож болохгүй. Гэсэн хэдий ч гадаад ертөнц Хятадын нээлттэй байдал, хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр үнэлж байна.
Тайландын Касикорн банкны ахлах дэд захирал Цай Вэйцай:
- Хятад улс дотоодын асар том, боломжит зах зээл, хүний нөөц арвин, төгс дэд бүтэц, аж үйлдвэрийн иж бүрэн байгууламж зэрэг давуу талтай. Гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байна гэж хэллээ.
Хятад улс үйлдвэрлэлийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг иж бүрэн, хүчирхэг системтэй. Нигерийн Хятад судалгааны төвийн захирал Чарльз Онайжу:
- Хятадын эд анги нийлүүлэх сүлжээ нь Нигерийн аж ахуйн нэгжүүдэд маш чухал, ялангуяа Нигерийн дэд бүтцийн асар их цоорхойг харгалзан үзвэл Нигери, Хятадын хамтын ажиллагаа ойрын хэдэн жилд үргэлжлэн сайжирна гэж хэлсэн байна.
Хятад улс гадаад худалдааг тогтворжуулахын тулд тогтвортой хөгжил зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Шинэ бодлогууд ар араасаа гарч байна. "Гадаад худалдааг цаашид тогтворжуулахын тулд үе шат хоорондын зохицуулалтыг сайн гүйцэтгэх" дөрвөн арга хэмжээ, "Дотоод, гадаад худалдааны цогц хөгжлийг ахиулах" 15 арга хэмжээ зэрэг цуврал бодлого, арга хэмжээ нь өндөр зорилтот, өндөр үнэ цэнтэйн дээр аж ахуйн нэгжүүдэд хүч нэмдэг.
Зарим гол түүхий эд, завсрын бүтээгдэхүүний хомсдолд хандан Хятад улс гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, гадаад худалдааны өөрчлөлт, шинэчлэлтийн бааз суурийг сайжруулах зэрэг олон талт платформыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлж, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн олон улсын ложистикийн дарамтыг хөнгөлөхийн тулд тооцоо хийх зэрэг үйлчилгээг тууштай байлгах.
Нээлтийн хаалгыг "улам нээлттэй", нээлттэй платформыг "улам шилдэг", бизнесийн орчныг "улам сайн" болгоно.
Худалдааны сайд Ван Вэньтао:
- Энэ онд "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн аж үйлдвэрийн каталог"-ийг шинэчлэн боловсруулж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг, дижитал эдийн засаг, төв болон баруун бүс нутагт илүү давуу талтай аж үйлдвэр зэрэг шинээр хөгжиж буй салбаруудыг багтааж, гадаадын хөрөнгө оруулалтыг хамрах хүрээг өргөжүүлэх болно гэж илэрхийллээ. Мөн Чөлөөт худалдааны туршилтын бүс, Хайнаний чөлөөт худалдааны боомт, улсын зэрэглэлийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс зэрэг платформуудын үүрэг гүйцэтгэн, гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийг газар дээр нь хэрэгжүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх, Хятадад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлт, итгэлийг тогтворжуулах болно.
Нээлттэй байдлаар хөгжлийг дэмжихэд хүмүүс эрч хүчээр дүүрэн байдаг. Цагаан сарын дараахан Чилү эмийн групп маш яаралтай ажиллаж байсан. Лабораторид эрдэм шинжилгээний ажилтнууд багаж хэрэгслийн өмнө сууж, секунд бүрийг тоолж, оффисын талбайд утасны дуудлага ар араасаа ирж, гадаад худалдааны багууд Америкийн үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах захиалгаа идэвхтэй хийнэ.
“Бид хилийн чанадад зах зээлд хамгийн их хувийг эзэлдэг 18 бүтээгдэхүүнтэй”. Чилү эм үйлдвэрлэлийн группын импорт, экспортын компаний ерөнхий менежерийн орлогч Лю Чян гадаад худалдааны үйлчилгээний тухай ярихдаа:
- Улс орон нээлтийн үйл ажиллагааг дэмжихийн тулд маш олон сайн бодлого хэрэгжүүлсэн. Бид өөрсдөө ч илүү шаргуу ажиллах хэрэгтэй! гэж хэлж байна.
Дотоодын том эргэлтолон улсын том эргэлтийг удирдан хөгжүүлж, олон улсын том эргэлт нь дотоодын том эргэлтийг дэмждэг. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй дүр төрх дэлхийн эдийн засагт урин хаврын дулаахан салхи авчирч байна.

