solongonews
Гадаад худалдааны импорт экспорт эхний улиралд сайн эхлэлийг тавьсан юм
2021-04-14 10:09
Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний улиралд Хятадын импорт,экспортын барааны худалдааны нийт дүн 8.47 их наяд юань болж,өнгөрсөн оны мөн үеийнхээ 29.2 хувиар өссөн байна.

Гаалийн статистикийн мэдээгээр энэ оны эхний улиралд Хятадын импорт,экспортын барааны худалдааны нийт дүн 8.47 их наяд  юань болж,өнгөрсөн оны мөн үеийнхээ 29.2 хувиар өссөн байна.  03-р сард Хятадын импорт экспортын хэмжээ өмнөх сараас 25 хувиар үүнээс экспорт, импорт 16.8 хувь ба 35.2 хувиар тус тус өссөн байна.

Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэн 04-р сарын 13-ны өдөр Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ,энэ оны эхний улиралд Хятадын гадаад худалдааны импорт,экспорт “Сайн эхлэл”-д хүрсэн юм. 2018 оны болон 2019 оны мөн үетэй харьцуулахад Хятадын энэ оны нэгдүгээр улирлын бараа,бүтээгдэхүүний импорт,экспортын нийт хэмжээ 25.3 хувь ба 20.5 хувиар тус тус өссөн нь Хятадын гадаад худалдааны эерэг хандлагыг улам баталгаажуулж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл