
Бугатын төмөр зам 7 дугаар сарын 27-ны өдөр ажиллаж эхлэв.
Бугат-Лань Жөүгийн төмөр зам Хятадын эдийн засгийн төслийн хүрээн дэх нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний хугацаанд баригдсан нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын гол шугам болно.
Тус шугамын барилгын ажил 1954 оны 10 дугаар сард эхэлсэн юм. Эхний өртөөг Бугат хотын зүүн өртөөнд байрлуулж эцсийн өртөөг Гань Сү мужийн Лань Жөү хотод байрлуулжээ. Замын нийт урт 990 километр. Өвөр Монгол, Нин Шя, Гань Сү 3 мужийг дамнаж, 140 километр зам нь Тэнгэр элсээр өнгөрөн гарснаараа цөлийн төмөр зам гэж нэрлэгддэг.
Газар зүйн онцгой байдал нь төмөр замаар саадгүй аялахад хүндрэл учруулж байжээ. Холбогдох байгууллага нэгжүүд зам дагуух 50 километрийн цөл газрыг ногооруулсан байна. Мөн 4 ус татах өртөө ажиллуулж мод услах тулгамдсан асуудлыг шийдсэн аж.
Бугатын төмөр замын газрын цөлжилтийн эсрэг тэмцэх арга хэмжээ нь 1987 онд Хятадын шинжлэх ухаан технологи дэвшлийн онц зэрэглэлийн шагнал хүртсэн юм.
Бугат-Лань Жөүгийн төмөр зам нь Хятадын хойд бүс нутгаас баруун хойд бүс нутаг хүрэх чухал шугам болж Өвөр Монгол, Нин Шя, Гань Сүгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой.
