solongonews
Нэг минутын дотор хэрхэн унтах вэ
2017-02-06 21:07
Та нүдээ аниад л унтчихдаг хүмүүст атаархдаг уу? Ихэнх хүмүүс унтах гэж багагүй хугацаа зарцуулж, сүүлдээ бухимдаж эхэлдэг.

             Харин энэхүү асуудлаас ангижирч, ганцхан минутын дотор гүн нойрондоо автаж, бөх гэгч нь унтах хялбар аргыг та бүхэндээ дуулгая. Сайн амарч байж л та өглөөг эрч хүчтэй, эерэг энергитэй угтах болно шүү дээ.

 

 

    Унтах гэдэг амьдралын хамгийн чухал хэвшил билээ. Та сайтар амарсны эцэст эрч хүчтэй, эрүүл нэгэн болж чадна. Тиймээс оройдоо унтаж чадахгүй хөрвөөх нь арьс гундах, ядрах сульдах гэхчлэн олон сөрөг үр дүнд хүргэдэг билээ. Иймд та бүхэндээ ганцхан минутын дотор унтах гайхалтай аргыг дуулгая. Энэхүү аргыг "4-7-8" гэж нэрлэдэг аж. 

Та эхлээд хамраараа 4 секундын турш гүнзгий амьсгаа авч гаргаарай. Дараа нь амьсгалаа 7 секундын турш түгжиж, нүдээ анина. Эцэст нь 8 секундын турш амаараа аажуухан амьсгалах хэрэгтэй. Ингээд л таны нойр хүрч, тэр дороо гүн нойронд автах болно. 

  Та энэхүү аргыг зөвхөн унтаж амрахдаа бус стресстэж бухимдсан үедээ ч мөн ашиглах боломжтой. Уур хүрч, зүрх дэлсэх үед "4-7-8" аргаар амьсгалаа авч гаргаарай. Мөн л хормын төдийд л дотор тань онгойж, тайвшралыг мэдрэх болно. 

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл