МУГЖ С.Батсүх, Б.Бат-Энэрэл нар Хятад улсын “Дэнлүүний баяр”-т оролцов
2019-02-22 17:00
МУГЖ С.Батсүх шавь Б.Бат-Энэрэлийн хамт Хятад улсад тоглолоо.

Цагаан сарын шинийн 15-ны өлзийт сайн өдрөөр МУГЖ С.Батсүх шавь Б.Бат-Энэрэлийн хамт Хятад улсын Хунань телевизийн хийсэн “Дэнлүүний баяр” тоглолтод оролцож, "Өөртэйгөө ярилцахуй" дуугаа өргөн барьсан байна. Тоглолтын үеэр бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хятад хэлээр хятад улсын найз нартаа баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, олон хүний хайрыг татаж амжлаа.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх
