Тэрбээр 2014 онд Номинтал эх баялаг шинжлэх мэргэжлийн нээн хөгжүүлэлтийн компаниа үүсгэн байгуулж, малчдаас аргал хөрзөн худалдан авч, органик бордоо үйлдвэрлэн гадагш борлуулж эхэлсэн байна. 2018 онд Замбал дөрвөн сая юань зарцуулж компаниа өргөтгөв. Аргал хөрзөнг нарийн боловсруулж гаргасан байгальлаг органик бордоо нь таримлын хөрсөнд шим тэжээл нөхөж, ургац сайтай, экологийн цэвэр таримал тарьж ургуулахад онцгой нөлөөтэй. Экологийн таримлын бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахад үнэ нь ч өндөр байдаг. Ийнхүү Замбалын үйлдвэрлэсэн органик бордоо нь дотор газрын тариачдын хамгийн сайн сонголт болж байна.
Тус компани байгуулагдсанаасаа хойш 500 мянган тонн аргал хөрзөнг эх баялаг болгон ашиглаж, орон нутгийнхаа амь ахуйн бүтээн байгуулалт болон ажил олголт, малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр сайн нөлөө үзүүлж байна.
Замбал: - Нутаг орныхоо энэ эх баялгаа цаашид улам танилцуулж, малчин түмэндээ улам их ашиг хүртээхээр төлөвлөж байна гэж хэлж байлаа.
