solongonews
Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 183 сая 500 мянгыг давжээ
2021-07-06 17:09
Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол 183 сая 500 мянгыг давжээ.

ДЭМБ-ын нийтэлсэн тоо баримтаар Европын төв нутгийн цагаар 07-р сарын 05-ны 17 цаг 54 минутын байдлаар дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдварын нийт 183 сая 560 мянга 151 тохиолдол батлагдаж, халдварын улмаас 3 сая 978 мянга 581 хүн хорвоог орхижээ.

Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны мэдээлснээр 07-р сарын 05-нд Хятадын эх газарт халдварын тохиолдол 23-аар нэмэгдсэний 20 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол гурав нь Юаньнань муж дахь дотоодын халдварын тохиолдол болно.

Мөн өдрийн байдлаар Хятад улсад  "COVID-19"-ийн халдварын нийт 91 мянга 892 тохиолдол бүртгэгдсэний 86 мянга 838-г эмчлэн эдгэрүүлж, халдварын улмаас 4636 хүн нас бараад байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл