solongonews
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдал тогтвортой хөгжиж байна
2023-07-17 18:01
Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдал эхний хагас жилд тогтвортой хөгжиж байна.

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр буюу 17-ны өглөө хэвлэлийн бага хурал хийж, энэ оны эхний хагас жилийн эдийн засгийн байдлыг танилцуулав.

   Эхний хагас жилд Хятадын хөдөө аж ахуйн ( тариалалт) нэмэгдсэн өртөг  3.3 хувиар өссөн байна. Зуны үр тарианы үйлдвэрлэл дахин их ургац хураалаа. Хятад улсын хэмжээнд зуны үр тарианы нийт бүтээгдэхүүн 146.13 сая тонн байсан нь өмнөх оныхоос 1.274 сая тонноор буюу 0.9 хувиар буурч, үр дүн нь түүхэндээ хоёрдугаарт бичигджээ. Оны эхний хагас жилд гахай, хонь, үхрийн махны гарц 46.82 сая тонн байсан нь 3.6 хувиар өссөн үзүүлэлт байна. Үүнд гахайн мах, үхрийн мах, бог малын мах, шувууны махны гарц 3.2 хувь, 4.5 хувь, 5.1 хувь, 4.3 хувиар тус тус өссөн байна. Сүүний үйлдвэрлэл 7.5 хувь, өндөгний үйлдвэрлэл 2.9 хувиар тус тус өсжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл