Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба энэ сарын 18-ны өдөр хуралдуулсан хэвлэл мэдээллийн хурал дээр Хятад улсын Интернэт мэдээллийн албаны орлогч эрхлэгч Лиү Лехун, Улсын интернэт мэдээ мэдээллийн алба болон Жэжян мужийн Засгийн газар хамтран зохион байгуулах VI удаагийн дэлхийн интернэтийн их хурал 10-р сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл Жэжянгийн Үжэньд хуралдах тухай зарлав.
Лиү Лехун:
- Тус удаагийн хурал “Ухаалаг интернэт нээлттэй хамтрах - Нэтийн орон зайн хамтын хувь тавиланг хамтдаа цогцлооё” гол сэдвийн тойронд Засгийн газар, олон улсын зохион байгуулалт, хошууч, аж ахуйн нэгж, мэргэжлийн бүлгэм ба нийгмийн бүлгэм зэргийн 1500 гаруй хүндэт зочин урилгаар тус удаагийн хуралд оролцоно гэж мэдэгдлээ.
Энэ жилийн их хурал "Шинжлэх ухаан ба технологи”, "Аж үйлдвэр ба эдийн засаг”, “Соёл иргэншил ба нийгэм”, “Хамтрах ба засах” гэсэн дөрвөн том чухал хэсгээс бүрдэж, нийт 20 салбар форум тохируулав. форумын гол сэдэв нь ухаалаг, 5G, аж үйлдвэрийн тоонжилт, санхүүгийн шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрийн интернэт, интернэтийн орон зайн датагийн засалт, интернэтийн орон зайн олон улсын дүрэм зэрэг хандлагат чанартай олон цар хүрээг хамрах болно.
Үүнээс гадна, хуралд бас "Хятад улсын интернэтийн хөгжлийн тайлан 2019” ба "Дэлхийн интернэтийн хөгжлийн тайлан 2019”, мөн "Үжэнь-ний ирээдүй 2019" эрэг олон ололт амжилтын үр дүнг нийтэлж, интернэтийн засалтын Хятад улсын туршлага, Хятад улсын эрдэмтдийн интернэтийн хөгжлийн хандлагын тухай танилт болон санаа бодлыг системтэй илрүүлж, дэлхийн интернэтийн хөгжилд шинэ үзэл санааны лавлах болон оюун ухааны дэмжлэг үзүүлнэ.
