Арван найман долоо хоногтойд таны хүүхэд:
2015-12-28 18:21
Одоо түүний бие өөхөн давхаргаар хучигдаж эхэлнэ. Мөн шүдний хөгжил ч эхэлжээ. Ураг тань одоо таны бие дэх дуу чимээг сонсч чаддаг болсон байгаа.
Одоо түүнд таны зүрхний цохилт тодхон дуулдаж байна. Тэрээр одоо 200 орчим мм өндөртэй, 168 орчим гр жинтэй болжээ. Умай тань хүүхдэд чинь одоо ч том өрөө мэт уужим орон зайг бэлэглэж байгаа.
Тиймээс бяцхан ураг тань хүссэнээрээ хөдөлж, яг л усан дотор бүжиглэж буй мэт хөдөлгөөн хийж байна. Түүний нүдний хөгжил идэвхтэй байгаа учраас гэдсэн дээр тань нарны туяа тусахад тэрээр нүдээ аньж, хариу үйлдэл үзүүлж байна.
Энэ долоо хоног юм уу ирэх хэдхэн долоо хоногийн дотор та хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх болно. Таны хэвлийн доод хэсгээр хэн нэгэн зөөлөн шүргээд авав уу гэмээр өхөөрдөм хөөрхөн хөдөлгөөн танд мэдрэгдэх болно. Энэ долоо хоногт та хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох хамгийн боломжтой үе юм.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
