solongonews
Камбожийн Засгийн газар Хятадаас худалдан авсан ”COVID-19”-ийн вакцины хоёр дахь ээлж Пномпеньд хүрлээ
2021-04-19 16:26
Камбожийн засгийн газар Хятадаас худалдаж авсан ”COVID-19”-ийн вакцины хоёр дахь ээлж Пномпеньд хүрлээ.

Камбожийн Засгийн газар Хятадаас худалдаж авсан “COVID-19”-ийн вакцины хоёр дахь ээлж энэ сарын 17-ны өдөр Пномпенийн олон улсын нисэх онгоцны буудалд хүрлээ.

Камбож дахь Хятадын Элчин Сайдын Яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Ү Гүөчюань Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд хэлэхдээ "Тухайн өдөр ирсэн вакцинууд нь Хятадын кэшин “COVID-19”-ийн вакцин болно" гэжээ.

Өмнө нь Камбожийн Засгийн газраас худалдаж авсан Хятадын "COVID-19" вакцины эхний ээлж 03-р сарын 26-нд Пномпеньд хүрч байв. Хятад улс Камбожид 02-р сарын 07, 04-р сарын 01-нд тус тус хоёр удаа Синофарм “COVID-19”-ийн вакцины туслалцаа үзүүлэв. Камбож улс мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачилсан "COVID-19"-ийн вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөөр дамжуулан 324000 тун "COVID-19" вакциныг авчээ.

Камбожийн нийт хүн ам 16 сая орчим, "COVID-19"-ийн вакциныг 02-р сарын 10-наас хойш өргөн хүрээнд вакцинжуулав. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар тус улс 1.24 сая хүнд "COVID-19"-ийн вакцин хийлгэсэн байна.

Камбожийн Эрүүл Мэндийн Яамны энэ сарын 17-ны өдрийн статистик мэдээгээр тухайн өдрийн байдлаар Камбожид нийт 5771 "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт нас баралт 39 хүрч, одоогийн байдлаар 3311 өвчтөн "COVID-19"-ийн эмчилгээ хийлгэж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл