Ван И Швейцарийн Холбооны гишүүнтэй хэлэлцээ хийв
2018-04-03 21:12
Хүлээцтэй байдлаа хэвээр хадгалахыг уриалав.

Уулзалтын үеэр
Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И энэ сарын 03-ны өдөр айлчилж ирсэн Швейцарийн Холбооны гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Кассистай хэлэлцээ хийв.
Ван И хэлэхдээ:
- Талууд амархан олдоогүй өнөөгийн байдлыг эрхэмлэж, харилцаа холбоо, яриа хэлцлээ хэвээр хадгалахыг Хятадын тал хүсэж байна. Солонгосын хойгийн асуудлыг энх тайвнаар, яриа хэлцлээр зохицуулах нь Хятадын баримталсаар ирсэн тодорхой байр суурь юм. Сүүлийн үед Солонгосын хойгийн асуудалд идэвхтэй өөрчлөлт гарч, талууд эергээр харилцаж эхэллээ. Ингэснээр яриа хэлэлцээг эхлүүлэхэд ховор боломж бүрдүүлж өгсөн юм гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
