05-р сарын 02-нд Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь-Ин: Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японд айлчилж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын УII хуралд оролцоно. Энэ нь гурван орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулна гэжээ.
Тэрээр: Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа Зүүн Азийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хамтын ажиллагааг эхлүүлсэн 19 жилийн турш, удирдагчдын хурлаар төв болгож, сайдын хэмжээний 21 хурал, ажлын 70 гаруй зөвлөгөөнөөр тулгуур болгосон хамтын ажиллагааны систем бүрдүүлж, гурван орны хамтын ажиллагааны нарийн бичгийн газрыг байгуулсан билээ. Хятад, Япон, Өмнөд Солонгос эдийн засаг худалдаа, санхүү, зам харилцаа, соёл боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, гамшгаас сэргийлэн удирдах салбарт солилцоо, хамтын ажиллагааны баялаг үр дүнд хүрч, хөрөнгө оруулалтын хэлэлцээрт гарын үсэг зурж, 13 удаа чөлөөт худалдааны хэлэлцээг хийсэн юм гэжээ.
Тэрээр: Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын УII хурал 9-нд болно. Энэ хурал гурван орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хуа Чунь-Ин: Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр оронд харилцаагаа сайжруулах чухал боломж нээгдэж байгаа бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа сайжрах хандлагатай болж байна гэжээ.
Хятадын ерөнхий сайд ийнхүү 8 жилийн дараа Японд албан ёсны айлчлал хийх гэж байна.
