solongonews
Монгол төгрөг, юанийг хилээр оруулж, гаргах ажлыг амжилттай хийлээ
2019-02-20 16:45
Өвөр Монголын Өөртөө Засах Орон монгол төгрөг, юанийг хилээр оруулж, гаргах ажлыг амжилттай хийлээ.

Ардын банкны Эрээн хот дахь салбар банк болон Хятад улсын Гадаад валютын удирдлагын товчооны Эрээн хот дахь салбар товчоо 01-р сарын 31-ний өдөр 200 сая монгол төгрөг буюу 30 сая юанийг Эрээн хотын боомтоор хилээр оруулж, мөн хилээр гаргажээ. Энэхүү явдал нь монгол төгрөг болон юанийг хос чиглэлээр шилжүүлэн зөөвөрлөх зам жинхэнээр нээгдсэнийг харуулж байна.

Ингэснээр Хятад, Монгол хоёр улсын банк хооронд өртөг хэмнэж өгч байгаа төдийгүй Хятадын ард иргэд болон аж ахуй нэгж Монгол Улсад суралцах, аялах зугаалах, арилжаа наймаа хийх зэрэгт нөхцөл боломжийг хангаж өгч байгаа юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл