solongonews
Хятад улсын киног Мексикийн телевизээрээр нэвтрүүлнэ
2019-05-24 11:06
Хятад улсын киног Мексикийн телевизээр нэвтрүүлнэ.

Хятад улсын кино суваг болон Мексикийн Азтек телевиз энэ сарын 22-ы өдөр Мексикийн нийслэл Мексик хотод бодлогын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятад улсын киног Мексикт нэвтрүүлэхээр тохирчээ.

Хэлэлцээр ёсоор Мексикийн Азтек телевизээр Хятад улсын кино сарыг зарлаж, долоо хоног бүр Испани хэлээр алиалсан Хятад улсын киног нэвтрүүлэх болно. Мөн энэ сарын 20-ы өдрөөс эхлэн Хятад улсын кино суваг мөн Мексикийн Улсын их сургуульд Хятад улсын кино долоо хоногийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Мексикийн Азтек телевизийн менежерийн хэлэхээр, Азтек телевиз нь Мексикийн үнэ төлбөргүй киноны захад нэлээд байр суурьтай бөгөөд нэлээд олон хүлээн авагчтай байдаг. Ялангуяа залуучуудын анхаарлыг ихээр татдаг. Хятадын талтай цаашид хамтран ажиллаж, илүү олон шилдэг кино жүжгийг импортлон, улмаар хоёр улсын иргэдийн солилцоог ахиулахыг хүсч байна гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл