solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Филиппинд айлчилна
2017-11-07 15:47
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян “Зүүн Азийн Хамтын ажиллагааны удирдагчдын яриа уулзалт”-д оролцон, Филиппинд айлчлах гэж байгаад холбогдуулан ГХЯ-аас 6-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

ГХЯ-ны сайдын туслах Чэнь Шяодүн: “АСЕАН-ны  дарга орон Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертегийн урилгаар, ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 12-оос 16-ны өдрүүдэд Манилад болох “Зүүн Азийн  хамтын ажиллагааны удирдагчдын яриа уулзалт”-ын цогц арга хэмжээнд оролцоно,  үүнд “Хятад-АСЕАН-ний 10+1-ийн удирдагчдын 20-р бага хурал”, “АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын 10+3-ын удирдагчдын 20-р бага хурал”, “Зүүн Азийн 12 дахь чуулга уулзалт” зэрэг багтаж байна. Түүний дараа, ерөнхий сайд Ли Кэчян Филиппин улсад  албан ёсны айлчлал хийж, “бүс нутгийн эдийн засгийн түншийн харилцааны иж бүрэн  хэлэлцээр RCEP-ийн удирдагчдын бага хурал”-д оролцоно.  

Энэ бол ХКН-ын ХIХ их хурлын  дараа засгийн газрын тэргүүний гадаадад хийх анхны айлчлал, мөн шинэ цаг эриний  Хятадын онцлогтой хөрш орнуудын дипломат бодлогын эхэн үеийн чухал арга хэмжээ  болно. Энэ  айлчлал нь Хятад-Филимпиний найрсаг хөршийн найрамдалт хамтын  ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад-АСЕАН-ны харилцааны хөгжилд түлхэц өгөх, зүүн  Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах, Ази тивийн хувь заяаны нэгдмэл  цогцыг байгуулахад бүгд чухал үүрэг гүйцэтгэх болно. 

Сүүлийн жилүүдэд, зүүн Азийн бүс  нутаг нь тогтвортой бөгөөд нэлээд түргэн хөгжлөө хадгалж, олон улсын улс төрийн тогтолцоонд эерэг энерги сэлбэж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дайчилсан. Энэ  жил зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны “томоохон он жил” тохиож байна. Тухайлбал: АСЕАН байгуулагдсан 50 жил, 10+3 хамтын ажиллагааг эхлүүлсний 20  жилийн ой тусбүр тохиож байна. Түүнчлэн ирэх жил Хятад-АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохионо. Хятад-АСЕАН-ний харилцаа нь шат өгсөж  хөгжлийн шинэ үе шатанд шилжиж, зүүн Азийн хамтын ажиллагааны шинэ боломжийг  угтан авах болно. Тиймээс эдгээр арга хэмжээ, хурал чуулганаар нийтлэг ойлголтоо  нэмэгдүүлж, харилцан ашигтай хөгжлийг хамтаар судалж, хурцадмал байдал болон сорилтуудыг хамтаар зохицуулан, эдийн засгийн хөгжил, нийгэм болон хүмүүнлэг, уламжллын бус аюулгүйн салбар зэрэг дэх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, өнө батын энх тайван, аюулгүй, хамтаар хөгжсөн, нээлттэй, багтаамжтай, үзэсгэлэнт сайхан зүүн Азийг бүтээн байгуулахад хамтаар хүч сэлбэхийг Хятадын тал хүсэж  байна.

Филиппин бол Хятад улсын найрсаг  хөрш, чухал түнш юм. Өнгөрсөн он гарснаас хойш, хоёр орны харилцаа эерэгээр хөгжсөн. 19-р их хурлын дараа, ерөнхий сайд анхны айлчлалаа тус орныг сонгож байгаа нь Хятад улс хоёр орны харилцааг маш чухалд авч үзэж байгааг харуулж  байна. Мөн Хятад улсын ерөнхий сайд 10 жил алгасаад тус оронд айлчлах гэж байгаа  болохоор шинэ цаг үеийн Хятад-Филиппний харилцааны хөгжлийг ахиулж,олон улсын шинэ хэлбэрийн харилцааг хөгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг  байгуулах чухал практик болно гэдэгт эргэлзэхгүй байна. Айлчлалын үеэр ерөнхий сайд Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте болон тус орны парламентын дээд доод  танхимын дарга нартай уулзана” гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл