solongonews
Жянмэнь хөдөө аж ахуйн VI экспо нээлтээ хийлээ
2018-11-22 21:50
Жянмэнь хөдөө аж ахуйн VI экспо нээлтээ хийлээ.

Дөрвөн өдрийн хугацаатай үргэлжлэх Жянмэнь хөдөө аж ахуйн VI экспо Гуаньдүн мужийн Жянмэнь хотод нээлтээ хийсэн байна. Тус экспо “Шинэ зуун, шинэ үйл ажиллагаа, шинэ гурван тариалан” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Жянмэний хөдөө тосгоны хөгжлийн стратегийг хэрэгжүүлсэн үр өгөөжийг харуулан, шинэ зууны харьяат тосгоны орчин үеийн хөдөө аж ахуйн үр шим, хөдөө тосгоны шинэ дүр төрх болон тариачдын ахуй амьдралыг танилцуулах болно.

Мөн үеэр үзэсгэлэн, худалдаа, тусгай сэдэвт арга хэмжээ зэрэг 3 том төрлийн 20 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Жянмэнь хотын Хөдөө аж ахуйн экспо нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 2008 оноос эхэлж, 5 удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа аж.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл