solongonews
Ойрд судлал-Тод бичгийн судалгааны төв байгуулагдлаа
2014-12-15 09:35
Ойрд судлал-Тод бичгийн судалгааны тухай эргэцүүлэл болон хэтийн төлөв” эрдэм шинжилгээний бага хурал болон Ойрд судлал-Тод бичгийн судалгааны төв байгуулагдах ёслол 12-р сарын 14-нд Бээжин дэх Ардын Их Сургуульд боллоо

 

Дундадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Дундадын Ардын Их Сургууль, Дундадын Төвийн Үндэстний Их Сургууль, Бээжингийн Их Сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, ШУӨЗО-ны Ховогсайрын Монгол Үндэстний Өөртөө Засах Сяний албан тушаалтан, ХОУР, ХҮР, СNTV зэрэг хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид хуралд оролцсон байна.

Хурлын нээлтийн үеэр, Дундадын Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор, докторантын удирдагч багш, Дундадын Монгол Түүхийн судалгааны нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга, Дундадын Монгол уран зохиолын судалгааны нийгэмлэгийн гишүүн, Олон улсын Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн Мянгад Эрдэмтийг шинээр байгуулагдаж буй Ойрд судлал-Тод бичгийн судалгааны төвийн даргаар урин ажиллуулж, үнэмлэх гардуулах арга хэмжээг зохион байгуулжээ.

Профессор Мянгад Эрдэмт олон жилийн турш Ойрд, тод бичгийн судалгааны ажлыг гарамгай хийсэн, онцгойлон Тод үсгээр бичигдсэн эртний сурвалж бичгийн судалгааны талаар маш гарамгай ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний тавцанд ихээхэн талархал хүндэтгэл хүлээсэн билээ.

Ойрд судлал гэж Ойрд Монголын түүх, үг хэл, уран зохиол, философи зэргийн тухай судалгааг зааж байгаа бол, Тод бичгийн судлал гэдэг Ойрд Монголчуудын ашиглаж байгаа Тод үсэг бичиг болон Тод үсгээр бичигдсэн түүхэн бичиг баримтын тухай судалгааг зааж байна.

Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл