
Орон нутгийн цагаар 05-р сарын 07-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Богор дахь Ерөнхийлөгчийн ордонд Индонезийн ерөнхийлөгч Жокотой хэлэлцээ хийв.
Ли Кэчян эн тэргүүнд Ши Жиньпин даргын халуун мэндчилгээг ерөнхийлөгч Жокод уламжилжээ. Ли Кэчян: Хятад, Индонез харилцан чухал хөрш, өргөн хүрээнд хамтын ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орны төрийн тэргүүн олон удаа амжилттай уулзаж, хоёр талын улс төрийн итгэлцэл, бодит хамтын ажиллагааг урагшлуулан шинэ өндөрлөгт гаргав. Хятад, Индонез стратегийн бүх талын түншийн харилцаа тогтоосны 5 жилийн ой энэ онд тохиож байна. Индонезийн талтай хамтдаа хичээж, боломжийг ашиглан, хоёр орны харилцааг урагшлуулж, улам хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ли Кэчян хоёр талт харилцаа, хөгжлийн стратегийн холбоог эрчимжүүлэх талаар бодит санал дэвшүүлэв. Үүнд нэгд, хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааны хүрээнд хоёр талт, бүс нутгийн, олон улсын хэмжээний, бүх талын хамтын ажиллагааны гурван тулгуурыг бүрдүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг сайтар дэмжинэ. Хоёрт, Хятадын "нэг бүс нэг зам", Индонезийн "дэлхийн тэнгисийн тулах цэг" стратегийг холбоно. Гуравт, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Дөрөвт, хоёр орны харилцааны иргэдийн үндэс суурийг бэхжүүлэх зэрэг болно.
Жоко: Ерөнхий сайд Ли Кэчян Индонезод айлчилсанд баяртай байна. Энэ бол Хятадын шинэ засгийн газар байгуулагдсаны дараах ерөнхий сайдын анхны айлчлал учраас Хятад улс хоёр орны харилцааг ихэд чухалчилж байгааг харууллаа. Индонезийн "бүс нутгийн ерөнхийлсөн эдийн засгийн хонгил"-ын бүтээн байгуулалтыг Хятадын тал дэмжсэн явдалд талархаж байна. Хятадын талтай АСЕАН-Хятадын хүрээний хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн үйл хэргийн явц дахь уялдаа холбоогоо эрчимжүүлэхэд Индонезийн тал бэлэн байна гэжээ.
Хоёр тал хамтдаа сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
