БНХАУ-ын хойд нутгийн Хэ Бэй мужийн төв Шы Жяжуан хотод “COVID-19”-ийн голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбогдуулан эмнэлгийн хяналтын төв барьж эхэлсэн байна.
Хятадын төмөр замын 14-р товчоо группын төслийн менежер Ма Шаохайн мэдээлснээр, лхагва гарагийн 11 цагт тусгаарлалтын төв барихыг үүрэг болгосон. 100 гаруй ажилтан, олон арван төрлийн машин техникийг дайчилсан байна.
Шы Жяжуан хотын Жэн Дин тойрогт барих тусгаарлалтын төвийг 33 га газарт байгуулах төлөвтэй байгаа бөгөөд 3000 түр тасагтай, тасаг бүр 18 м2 талбайтай байх юм.
Хэбэйд лхагва гарагийн оройны байдлаар дотоодод халдварласан 463 тохиолдол, зөөвөрлөгдөн ирсэн хоёр тохиолдол бүртгэгджээ. Мөн 195 шинж тэмдэггүй тохиолдол, зөөвөрлөгдөн ирсэн таван тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулаад байна.
Хэбэйд илэрсэн халдварын тохиолдлуудын дийлэнх нь Шы Жяжуан, Шин Тай хотод бүртгэгдсэн. Эдгээр хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулах хоёр дахь үе шатыг эхлүүлсэн байна.
