solongonews
”Зика” вирусын тархалтыг зогсоохоор цэргүүдийг дайчлав
2016-02-25 19:46
Тэд ”Зика” вирусын эсрэг ингэж тэмцэж байна.

Бразил улсын Засгийн газар тус улсын нутаг дэвсгэрт тархсан "Зика" вирусийг устгах ажилд 50-н мянган цэргийг дайчилжээ. Тэдгээр цэргүүд нийт 350-н хот суурин дах гурван сая гаруй айл өрх, албан газар болон гудамж талбайгаар явж "Зика" вирусийг тараагч ялааг устгах зориулалт бүхий ариутгалын бодисыг цацах юм байна.

Мөн 220-н мянган цэргийг дайчлан "Зика" вирусээс урьдчлан сэргийлэх заавар бүхий мэдээллийн зурагт хуудсыг айл бүрт тараан өгөхөөр болсон ажээ.

 Ингэснээр Бразил улсын Засгийн газар  "Ирэх 7-р сард Рио Де Жанейро хотод нээгдэх зуны олимп гэхэд "Зика" вирусийн тархалтыг бүрэн зогсоож, тус олимпийг зорин ирэх дэлхийн олон орны тамирчид, төлөөлөгчдийг халдвар авахаас урьдчилан сэргийлж чадна" хэмээн мэдээлэлжээ.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл