Энэ сарын сарын 4-ний өдөр Элчин сайд Шин Хаймин БНХАУ-ын Sino Geophysical ХХК (Sinogeo)-ны ТУЗ-ын дарга, ерөнхий захирал Жөү Жиньминийг хүлээн авч уулзан, хоёр тал ажлын уулзалт хийв.

Ноён Жөү Жиньмин уулзалтын үеэр Монгол дахь төсөл болон Монголын талтын хамтын ажиллагааны талаар танилцуулав. Мөн тэрээр хэлэхдээ, тус компани нь Хятадын “Нэг бүс нэг зам” стратегийг идэвхитэй дэмжиж, Монголын талтай газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлж, Хятад, Монголын бодит хамтын ажиллагааны хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад бэлэн байгаа бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны удирдлага, дэмжлэгийг хүртэнэ гэдэгт найдаж байна гэлээ.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: - Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байна. Хятад, Монгол хоёр улс нь хөрш зэргэлдээ оршдог, эдийн засгийн харилцан нөхөлцөх шинж сайтай юм. Хоёр орны тэргүүн нар хоёр талын хөгжлийн стратегийг уялдуулан холбох тал дээр чухал нэгдсэн ойлголтод хүрсэн нь Хятад, Монголын бодит хамтын ажиллагаанд шинэ таатай боломжууд бий болж байна. Газрын тос, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын хамтын ажиллагааны чухал агуулга. Sinogeo энэхүү боломжоос атгаж Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж найдаж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ Хятадын компаниуд “Гадагш гарах” -д урьдын адил сайн үйлчилгээ үзүүлж, Хятад Монголын бодит хамтын ажиллагааг тасралтгүй шинэ шатанд гарган хөгжүүлэх болно хэмээв.
