solongonews
”Хятадын брэнд”-ийг улам олноор бүтээнэ
2017-03-11 21:36
XII сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал 3-р сарын 11-ний өглөө хуралдав.

     Хурлын үеэр Хятадын Аж үйлдвэр мэдээллийн яамны сайд Мио Вэй:

- Дээд болон дунд зэрэглэлийн хэрэглээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанар чансаа болон зэрэглэлийг бүх талаар дээшлүүлнэ. Түүнчлэн зах зээлийн хяналт удирдлагаа эрчимжүүлж, худал хуурмаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хатуу цохилт өгч, дэлхийд томоохон нэр нөлөө бүхий Хятад улсын брэндийг улам олноор бүтээнэ гэж хэллээ. Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Хэрэглээний төвшин дээшлэхийн хэрээр зарим салбарт дээд болон дунд зэрэглэлийн бүтээгдэхүүний хангамж тасалдаж, харин доод зэрэглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл илүүдэх үзэгдэл гарч байна. Энэ нь голдуу нийлүүлэлтийн талын асуудал үүссэнээс шалтгаалсан. "Хятадад үйлдвэрлэв" гэдэг нь дунд, дээд зэрэглэлийн хэрэглээ рүү түлхүү хэлбийж, бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэх хэрэгтэй. Онцгойлон хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг дэмжиж, бүтээгдэхүүний чанар болон брэндийн соёлыг эрчимжүүлж, дунд, дээд зэрэглэлийн хэрэглээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна. Энэ онд АҮМЯ ажил төрлийн салбарын нийгэмлэгүүдийг зохион байгуулж, тухайн салбарын хэрэглээний бүтээгдэхүүний инновацийн удирдамжийг боловсруулж, нэг бүлэг өвөрмөц онцлогтой, бохирдуулалтгүй, цаг үеийн урсгалд нийцсэн сайн бүтээгдэхүүн гаргаж, зарим бүтээгдэхүүний олон улсын хэмжээний харьцуулсан үнэлгээнд оролцуулж, хуурай сүү, эм бэлдмэл, суултуурын таг, будаа агшаагч зэрэг бүтээгдэхүүний чанар болон зэрэглэлийг дээшлүүлэн, хэрэглэгчдэд өндөр чанартай шинэ технологийн бүтээгдэхүүнээр хангахыг илүү хичээх болно гэж хэллээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл