Хятадын үндэсний төмөр замын корпорац компанийн 08-нд мэдээлснээр энэ оны эхний хагаст нийт Хятадын төмөр замын зорчигч давхардсан тоогоор 818 саяд хүрч, хижгийн нөлөөгөөр өнгөрсөн жилийн мөн үеэс 53.3 хувь буурчээ. 03-р сараас нааш төмөр замын зорчигч тээвэр аажмаар сэргэж, 06-р сард төмөр замын зорчигч давхардсан тоогоор 166 саяд хүрч, өдөрт давхардсан тоогоор 5 сая 530 мянган зорчигч тээвэрлэж, өмнөх саруудаас 9.4 хувь нэмэгджээ.
Төмөр замын корпорацын зорчигч тээвэр хариуцсан албан тушаалтан хэлэхдээ, 06-р сард төмөр замын салбарууд хижигтэй тэмцэх болон төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээг нэгдэлтэй сайн хийж, эдийн засаг нийгмийн хөгжлийн дэг журмыг түргэн сэргээхэд тус дөхөм үзүүлнэ гэжээ.
