solongonews
Өвөр Монголын импорт, экспортын ерөнхий өртөг өсчээ
2017-04-11 21:20
Сүүлийн хоёр сард Өвөр Монголын импорт, экспортын ерөнхий өртөг 30.2 хувиар өссөн байна.

      2017 оны 1-2 дугаар сард Өвөр Монголын Өөртөө Засах Орны импорт, экспортын ерөнхий өртөг 2.05 тэрбум ам.доллар хүрч, өмнөх жилийн адил хугацаанаас 30.2 хувиар өссөн байна. Өсөлтийн хэмжээгээрээ 1 дүгээр сараас 12.2 хувиар өндөр ба бүх Хятадын дундаж өсөлтийн хэмжээнээс 16.9 хувиар өндөр байв. Үүний дунд, импортын ерөнхий өртөг 1.32 тэрбум ам.доллар хүрч, өмнөх жилийн адил хугацаанаас 35 хувиар нэмэгдэж, 1 дүгээр сараас 8.5 хувиар нэмэгдсэн байна. Экспортын ерөнхий өртөг 730 сая ам.доллар хүрч, өмнөх жилийн адил хугацаанаас 22.4 хувиар нэмэгдэж, 1 дүгээр сараас 18.1 хувиар нэмэгдсэн байна.

 Хятадын баруун бүс нутгийн 12 муж, Өөртөө Засах Орны дотор Өвөр Монголын Өөртөө Засах Орны сүүлийн хоёр сарын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ тус тус 6 , 7 дугаар байранд орох болно.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл