solongonews
Шуурхай хүргэлтийн өсөлтийн хурдаас Хятад улсын эрч хүчийг мэдэрнэ
2023-05-24 17:11
Шуурхай хүргэлтийн өсөлтийн хурдаас Хятад улсын эрч хүчийг мэдэрнэ.

Шуурхай хүргэлтийн салбар нь олон мянган айл өрхийг холбож, онлайн болон оффлайнаар холбогддог нь үйлдвэрлэл, хэрэглээг жигдрүүлэх чухал суваг төдийгүй эдийн засгийн хөгжлийг ажиглах цонх юм. Хятадын Үндэсний шуудангийн товчооны хяналтын тоо баримтаас үзвэл 05-р сарын 04-ний байдлаар, энэ онд бүх Хятадын буухиа худалдааны хэмжээ 40 тэрбумд хүрч, 2019 оныхоос 128 хоногоор түрүүлж, өнгөрсөн оныхоос 24 хоногоор түрүүлсэн юм. Дөрөвхөн сар гаруйн хугацаанд 40 тэрбум гаруй буухиа эрхэлсэн нь тус салбарын хөгжлийн бат бөх байдлыг харуулж, эрч хүчтэй Хятад улсын тод дүрслэл болж байна.

Шуурхай хүргэлтийн өдрийн дундаж хэмжээ сар бүр нэмэгдэж байгаа нь Хятадын хэрэглээний зах зээл сэргэх хандлагатай байгааг харуулж байна. Шуурхай хүргэлтийн салбар нь зах зээлийн эргэлтийг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлж, онлайн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг аажмаар гаргахад тусалдаг. Эхний улиралд Хятадын хэмжээнд биет барааны онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдаанд эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 1 пунктээр нэмэгджээ. Энэ оны “05-р сарын 01”-ын  баярын амралтын үеэр улсын хэмжээнд нийт 1.5 тэрбум шахам буухиа илгээмж ирсэн бөгөөд өдрийн дундаж хүргэлтийн хэмжээ 2019 онтой харьцуулахад 1.2 дахин нэмэгджээ. Буухиа илгээмж бүр цэцэглэн хөгжсөн дүр зургийг харуулж байгаа мөртөө энэ нь Хятадын хэрэглээний зах зээл тасралтгүй сэргэн хөгжих үндэс нь өөрчлөгдөөгүй, хэрэглээний цар хүрээ тэлэх, бүтцийг шинэчлэх хандлага үргэлжилсээр байгааг харуулж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://opinion.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл