Төрийн явдлын хорооны албан тэнхим “Иргэдийн шим тэжээлийн төлөвлөгөө (2017 — 2030 он)”-г хэвлэн түгээж, иргэдийн шим тэжээл эрүүл мэндийн байдал болон хэрэгцээний дагуу хойшдын хэсэг хугацааны иргэдийн шим тэжээлийн ажлын удирдах үзэл санаа, үндсэн зарчим, хэрэгжүүлэх арга бодлого болон чухал том ажиллагааг тодорхойлов.
“Төлөвлөгөө”-нд Засгийн газраас удирдаж, шинжлэх ухаанлагаар хөгжүүлэн, 2030 он болоход шим тэжээлийн хууль тогтоол баримжааны системийг бүрэн болгож, шим тэжээлийн ажлын системийг улам төгөлдөржүүлэн, хүний цусны дутагдлыг багасгах, таван насанд хүрэхгүй хүүхдийн өсөлтийн удаашралтыг бууруулан, суурин иргэдийн шим тэжээл эрүүл мэндийн тухай мэдлэгийг эзэмшихийг дээшлүүлэх болно гэж бичсэн байна. Мөн “Төлөвлөгөө”-нд зургаан төрлийн чухал том үйл ажиллагаагаар хүмүүсийн эрүүл мэндийг дээшлүүлнэ гэж дурдсан байна. Үүнд,
Нэг. Амь насны эхний 1000 өдрийн шим тэжээл бүхий эрүүл мэндийн ажиллагаа өрнүүлэн жирэмсэн эмэгтэй, нялх хүүхдийн шим тэжээл, эрүүл мэндийн төвшнийг дээшлүүлнэ.
Хоёр. Сурагчдын шим тэжээлийг сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулна. Үүнд, сурагчдын шим тэжээлтэйгээр хооллох тухай заан чиглүүлэх ба биеийн жин хэт нэмэгдэхийг зогсоох зэрэг агуулга багтана.
Гурав. Ахмад настнуудын шим тэжээл сайжруулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Эрүүлээр өтлөх”-ийг дэмжинэ.
Дөрөв. Эмчилгээний шим тэжээл, өвчтөний шим тэжээлийн байдлыг дээшлүүлнэ.
Тав. Ядуу бэрхшээлтэй бүс нутгийн шим тэжээлийн хамааралтын ажиллагааг зохион байгуулж, урдьчилан сэргийлэх, хамаарах зэрэг арга хэмжээгээр ядуу хүнд амьдралтай иргэдийн шим тэжээлийн одоогийн байдлыг өөрчилнө.
Зургаа. Эрүүл саруул амьдралын арга хэлбэрийг дэлгэрүүлж, биеийн тамирын үйл ажиллагаанд оролцон, шим тэжээлийг дэмжих чадвар, нөлөөг дээшлүүлнэ.
