solongonews
Казахстан Хятадад экспортлохоо өргөжүүлж байна
2020-10-27 16:38
Казахстан Хятадад экспортлохоо өргөжүүлж байна

26-нд Казахстаны Худалдаа, интеграцийн сайд Султанов хэлэхдээ: Казахстан 35 аж ахуйн нэгжийг системтэй сургаж, Хятадад экспортлох чадавхаа нэмэгдүүлнэ гэжээ.

Мөн өдөр Султанов хэвлэлд ярилцлага өгөхдөө: шинэ коронавирусийн халдвар бүх дэлхийн худалдааны байдлыг өөрчлөв. Казахстаны хувьд, уламжлалт нефьтийн салбарын экспорт багасч, машин механикийн тоног сэлбэг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэв, энэ нь даруй өрсөлдөөн сорилт мөртөө боломж юм гэжээ. 9-р сард Казахстаны ерөнхийлөгч Токаев оны тайлангаа нийтлэх үе онцлохдоо: худалдааны мэргэжилтнийг хүмүүжүүлж, "экспортыг түргэтгэх төлөвлөгөө"-г хэрэгжүүлнэ гэжээ.

Султанов хэлэхдээ: энэ онд Казахстаны Худалдаа, интеграцийн яам Хятад улсыг зорилтод зах зээлээр сонгож, өргөдлөө өгсөн 500 аж ахуйн нэгжээс хөдөө аж ахуйн 35 аж ахуйн нэгжийг сонгож, гадаад худалдааны мэргэжилтнийг урин тэдэнд сургалт явуулж, сургалтын видео бичлэгээ бас интернэт дээр байршуулж, Хятад улстай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх санаатай байгаа аж ахуйн нэгжүүдэд сурч судлах зүйл хангана гэжээ.

Султанов танилцуулахдаа: Казахстаны худалдааны салбар зам сувгаа тасралтгүй өргөжүүлж, интернэт дээр худалдааны хурал зохион байгуулж, Хятадын талтай холбох болно. "Экспортыг түргэтгэх төлөвлөгөө"-нд оролцсон аж ахуйн нэгжүүд бас 11-р сарын эхээр Шанхайд болох Хятадын олон улсын импортын 3-р экспод оролцох болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл