“Фортюн” буюу “Fortune” сэтгүүл 12-р сарын 5-нд гаргасан нийтлэлдээ, Pfizer болон Moderna вакцинг хүйтэн орчинд зөөвөрлөх шаардлагатай тул өртөг ихтэй гэж судлаачид үзэж байгаа бөгөөд AstraZeneca-гийн одоогийн тоо баримтад сэтгэл түгшиж байна. Нэмж дурдахад Хятад улсын эмийн үйлдвэрийн удалгүй нийлүүлэх гэж байгаа Ковид-19-ийн вакцин нь дэлхийн вакцин нийлүүлэлтийн хомсдлыг нөхөх магадлалтай гэж тэмдэглэжээ.
Нийтлэлд тэмдэглэхдээ, Америкийн вакцин гол нь дотооддоо туршилт хийж байгаа бол Хятад улс дэлхийн олон оронд эмнэлзүйн туршилт хийж байгаа юм. Бразил, Турк болон Индонез зэрэг улс Кэшин биотехнологийн компанитай гэрээ байгуулсан бөгөөд III шатны туршилт амжилттай болсон тохиолдолд хэдэн авран сая вакцин худалдан авахаар тохиролцжээ. Хятадын идэвхгүйжүүлсэн хоёр төрлийн вакцинд 10 орон III шатны туршилт хийж байгаа бөгөөд 50 мянга гаруй хүн туршилтад хамрагджээ. Одоогийн байдлаар, хэдэн арван улс орон тус вакцинг худалдан авах хүсэлтээ гаргаад байгаа гэжээ.
