Бээжингийн өвлийн олимп-2022 болон Өвлийн пара олимпын хорооноос "2022 Бээжингийн өвлийн олимпын албаны кинонд залуу уран бүтээлчид элсүүлэх зар" сүүлийн өдрүүдэд нийтэлж, олон улсын залуу кино уран бүтээлчдэд хандан: Хамтдаа Бээжингийн өвлийн олимпын тухай кинонд дүр бүтээе хэмээн урьсан байна.
Арга хэмжээнд бүртгүүлэх сонирхолтой хүмүүс бүртгэлийн хуудас, амлалт бичиг, уран бүтээлийн замнал, бүтээлийн холбоос болон хувийн үнэмлэх зэрэг материалаа илгээгээрэй. Бүртгүүлэхдээ найруулагч, эвлүүлэгч, зураглаач гэсэн гурван ангилалд бүртгүүлж, аль нэг төрөлд хувийн уран бүтээлийнхээ танилцуулгыг хавсаргана. Бүртгүүлэх бүтээлийн тоог хязгаарлахгүй, агуулга сэдэв нь чөлөөтэй уран сайхны болон баримтат богино хэмжээний кино байхыг шаардана. Бүртгүүлэхэд ямарч төлбөргүй. Хэрэв та оролцох сонирхолтой бол 2020 оны 12-р сарын 21-нээс өмнө холбогдох материалаа зохион байгуулагчийн албаны имэйл хаяг руу явуулна уу.
Имэйл: olympicfilm@beijing2022.cn
Албаны сайт: https://www.beijing2022.cn/a/20200921/009700.htm
Холбогдох мэдээллийг албаны сайтаас авна уу.
