solongonews
”Тан улсын шүлэг гурван зуун бадаг”, ”Сүн улсын дуулал зуун бадаг” кирил бичгээр хэвлэгдэв
2021-03-31 10:06
”Тан улсын шүлэг гурван зуун бадаг”, ”Сүн улсын дуулал зуун бадаг” кирил бичгээр хэвлэгдэв

    "Тан улсын шүлэг гурван зуун бадаг", "Сүн улсын дуулал зуун бадаг" кирил бичгийн хэвлэлийн нээлтийн ёслол өчигдөр Монгол Улсын Үндэсний Төв Номын Санд болсон байна.

   Нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цай Вэньрүй:

- Хятад, Монгол хоёр орон уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр ард түмэн уламжлалт найрамдалтай, соёлын өндөр мэдрэмжтэй. "Тан улсын шүлэг гурван зуун бадаг", "Сүн улсын дуулал зуун бадаг" нь Хятадын уламжлалт соёлын гайхамшигт талсжилт, Хятадын яруу найргийн алтан үеийн оргилуудын цуглуулга бөгөөд Хятадын үе үеийн хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн сонгодгууд юм. "Тан улсын шүлэг гурван зуун бадаг", "Сүн улсын дуулал зуун бадаг"-ийн кирил хэвлэлийг Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хэвлүүлсэн гэдгээрээ маш чухал ач холбогдолтой. Мөн хоёр орны соёл хоорондын харилцан сурч боловсрох, Монгол Улсын иргэдийн Хятадын соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэж хэлэв.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/chn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл