solongonews
Өвөр Монголд урин хавар эртлэн саатжээ
2018-03-26 16:43
Өвөр Монголд урин хавар эртлэн саатжээ.

Гуравдугаар сарын дундуур Өвөр Монголын дийлэнх нутгаар агаарын хэм +1 хэмийн дулаанаас +7 хэмийн дулаантай байлаа. Энэ нь түүхийн мөн үеэс дунджаас 3.7 хэмээр өндөр болсон байна.

Ялангуяа Баяннуур хотын Бордохойн газар оронд агаарын дулаан илэрхий өндөр болж, Баяннуур хотын Линьхэ дүүргийн 03-р сарын дундаж агаарын хэм 6.3℃, Хангин хойд хошууны агаарын дулааны хэм 6.4℃, Урадын хойд хошуу 5.3℃ хүрсэн нь мөн үеэс хамгийн өндөр дулаанд тооцогдох болно.

03-р сарын 20-ны өдөр болтол Өвөр Монголын 119 улсын зэрэглэлийн цаг уурын газраас 48 нь хаврын улиралд орсон тухай мэдээлсэн бол энэ байдал нь гол төлөв Өвөр Монголын дунд баруун хэсгийн дийлэнх бүс нутгаар илэрч, хаврын улиралд шилжсэн цаг хугацаа нь энгийн жилүүдээс 10-35 өдрөөр эрт болжээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл