solongonews
Хятадын буухиа шуудангийн салбар хурдтай хөгжиж байна
2017-10-09 22:26
2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр олон улсын шуудангийн 48 дахь өдөрлөг тохиож байна.

Сүүлийн 5 жилд Хятадын шуудан, тэр тусмаа буухиа шуудангийн салбар маш түргэн хөгжиж, дамжуулсан шуудангийн тоо хэмжээгээрээ  3 жил дараалан дэлхийд тэргүүлж, олон  улсын буухиа шуудангийн өсөлтийн 40 гаруй хувийг эзэлсэн гэж Хятадын Үндэсний  Шуудангийн газрын дарга Ма Жюньшэн хэллээ.

Тэрээр: 5 жилийн турш Хятад улсын шуудангийн ажил төрлийн тоо хэмжээ, ашиг орлого тус бүр 3.6, 2.7 дахин нэмэгдэж, Хятадын Шуудангийн компани нь ажил төрлийн цар хэмжээгээрээ дэлхийд эхний гуравт жагссан. Ирээдүйд гол чухал аж ахуйн нэгжийг дэмжиж, төмөр зам, иргэний агаарын тээвэр зэрэг төрийн өмчит аж ахуй нэгжийн оролцоог урамшуулан, шуудангийн ажил төрөл, орчин цагийн зам тээврийн ерөнхийлсөн хүчин чадлын уялдаа холбоог эрчимжүүлж, олон улсын хэмжээний брэнд бүтээж, “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудад үйлчилгээний сүлжээ бүрдүүлэн, Хятад улсыг шуудангийн хүчирхэг орон болгохоор зүтгэнэ  гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл