solongonews
Хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдэв
2020-06-19 16:16
Хил дамнасан цахим худалдааны туршилтын бүсийн үйл ажиллагаа албан ёсоор нээгдэв

Хятадын хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршилтын бүсийн гаалийн баталгаатай импортын бизнес ажиллагаа 19-ний өдөр албан ёсоор нээгдэж, Вэньжөү хотын хил дамнасан цахим худалдааны гаалийн баталгаат импортын бизнес ажиллагаа "эхний захиалга"-аа авлаа. 

2019 оны 12-р сарын 15-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр Хятадын Вэньжөүгийн хил дамнасан цахим худалдааны ерөнхий туршилтын бүсийг байгуулж, 2020 оны 01-р сарын 17-ны өдөр Хятадын Худалдааны Яам, Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хороо, Сангийн Яам, Гаалийн Ерөнхий  Газар, Татварын Ерөнхий Газар, Зах Зээлийн Хяналт Удирдлагын Ерөнхий Газар зэрэг яам хороод Вэньжөү хотыг хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импортын туршилтын хот болгохыг зөвшөөрсөн байна.

Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл