solongonews
Өвөр Монгол орны олон газар амуу хүнс худалдан авч нөөцөлж тээвэрлэх “саадгүй нэвтрэх зам” нээв
2020-04-13 11:06
Өвөр Монгол орны олон газар амуу хүнс худалдан авч нөөцөлж тээвэрлэх “саадгүй нэвтрэх зам” нээв.

       Өвөр Монгол орны эл аймаг хот өөрийн газар орны байдалдаа тохируулж, олон зурвас “саадгүй нэвтрэх зам” нээж, амуу хүнс үйлдвэрлэж боловсруулах аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээж үйлдвэрлэлээ сэргээх ба тариачдын гар дахь амуу хүнсээ саадгүй борлуулахыг дэмжлээ.

Тариачдын гар дахь амуу хүнс саадгүй борлуулагдах эсэх нь тариачдын орлогын нэмэгдэл, амуу хүнс тарих идэвхжилтэй холбогдохоор үл барам хаврын тариалалт болон амуу хүнсний дахин үйлдвэрлэлтэй холбогддог. Намрын амуу хүнс худалдан авах үе ерөнхийдөө Цагаан сараас өмнөх нэлээд урт хугацаанд амуу хүнс борлуулах оргил үе болж, цагаан сарын дараа амуу хүнс борлуулах бага оргилын хугацаа болдог. Тахлын байдал Цагаан сараас өмнө тариачдын амуу хүнсээ борлуулахад нөлөөлөөгүй, харин цагаан сарын дараа амуу хүнсээ борлуулахад нэлээд их нөлөөлсөн байна.

Энэ байдалд хандуулан Өвөр Монгол орны бүх газруудад амуу хүнсний аюулгүй байдлын үүргээ гүйцэтгэж, амуу хүнс худалдан авах ажлыг зохион байгуулах тала дээр олон зурвас “саадгүй нэвтрэх зам” нээсэн байна. Үүнд Хөххот, Хянган аймаг амуу хүнс худалдан авч нөөцөлж тээвэрлэх “саадгүй нэвтрэх зам”-ыг нээж, амуу тос үйлдвэрлэж боловсруулах аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээж үйлдвэрлэлээ сэргээхийг  удирдан зоригжуулав. Бугат хот 50 гаруй амуу хүнс худалдан авах цэгийг зохицуулж байгаад үргэлжлүүлэн худалдан авалт, тариалангийн хөгжлийн банктай идэвхтэй золгуулан, нөхцөл байдалд нийцэх аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэв. Хөлөнбуйр хот тариачдын амуу хүнс худалдахыг эмх журамтай зохион байгуулж, тэрэг хөсгийн тээвэрлэлтийг нэгдсэн байдлаар төлөвлөн тохируулахын хамт тусгай мэргэжлийн ажилтан томилж, төлбөр хураахгүйгээр үйлчилгээ үзүүлэв. Түнляо хот аж ахуйн нэгжүүдэд туслан жолоодож ажилтан, нүүрс зэргийн хэрэгцээ шаардлагыг зохицуулан шийдвэрлэж, амуу хүнс худалдан авалтыг батлав. Улаанхад хот амуу хүнс худалдан авах санг ажиллуулсан байна. Баяннуур хот урьдчилан болзож худалдан авах, гэрт нь очиж худалдан авах зэрэг арга хэлбэрээр тариачдыг зохион байгуулж эмх журамтайгаар амуу хүнс худалдуулав.

Амуу хүнсний аж ахуйн нэгжүүдийн ажил үйлдвэрлэлээ сэргээхийг дагаад, амуу хүнс худалдан авах ба борлуулах арга зам нэн урагштай болох юм.

 

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл